Грек рүү шууд нислэг үйлдэхээр боллоо

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм. Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийж, Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ингэснээр одоогоос 5 жилийн өмнөөс яригдсан Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж, Монгол улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломж бүрдлээ. Энэ үеэр хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...