Бослого удирдсан Пригожин онгоцны ослоор нас барсан гэж мэдээллээ

Оросын хувийн цэргийн “Вагнер групп” компанийн эзэн Евгений Пригожин онгоцны ослоор нас барсан талаар мэдээлэв. Түүнийг осолдсон онгоцны зорчигчдын жагсаалтад  байсан гэж Оросын иргэний агаарын тээврийн газраас мэдэгдэв. Харин Вагнертай холбоотой “Grey zone” хаягаас мэдээлэхдээ, 62 настай Пригожиний хувийн онгоцыг нисэж явахад нь Агаарын доьтолгооноос хамгаалах албанаас буудаж унагаасан гэж Телеграмд мэдээлжээ. Улмаар Пригожин Оросын урван тэрсэлсэн үйл ажиллагааны улмаас нас барлаа гэсэн байна.

Уг онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байсан бөгөөд долоон зорчигч, нисэх багийн гурван гишүүнтэй байжээ. Нисэх онгоц Тверь мужийн Куженкино тосгоны ойролцоо, Москва, Санкт-Петербург хотын хоорондох замын хагаст унасан гэж үзэж байна. Нутгийн оршин суугчид ослын өмнө хоёр удаа цохилт болох дуу сонсож, хоёр сумны уурын зам харсан тухай Grey zone мэдэгджээ.

Пригожин өнгөрсөн зургадугаар сард Оросын зэвсэгт хүчний эсрэг зэвсэгт бослогыг тэргүүлсэн. Оросын ахмад генерал Сергей Суровикин Агаарын цэргийн хүчний даргын албан тушаалаас халагдсан яг тэр өдөр осол болжээ. Генерал Суровикин Пригожинтэй сайн харилцаатай байсан бөгөөд Вагнерын бослогоос гарснаас хойш олны өмнө гараагүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...