Ширгэж устах аюулд ороод байсан Ганга нуур эргэн сэргэжээ

Ганга нуур, түүний орчмын газар нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд өвөрмөц амьдрах орчин болохын дээр ховор шувууд, зарим амьтдын нүүдлийн зам нутаг болж байгаагаараа Монгол орны хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үнэ цэнтэй. Тэгвэл Ганга нуур 2016-2017 онд 70 хувь нь ширгэж аюулд орсон юм.

Нуур ширгэсэн нь эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийжээ. Мөн нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан байна. Нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд  бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж, малчдад хүлээлгэж өгсөн бөгөөд нуурын салхин дээд талд 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас  байгуулах ажлыг эхлүүлжээ.

2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж, 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрсэн байна. Үүний нөлөөгөөр 2022 оны намар Ганга нууранд 7000 гаруй хун шувуу чуулсан нь орон нутгийн иргэд, шувуу судлаачдыг баярлуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис...

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...

Н.Учрал: Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...