Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана

Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ШУА-ийн Ерөнхийлөгч, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич С.Дэмбэрэл, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, БХЭШХ-ийн дэд захирал хурандаа Т.Мөнх-Оргил болон бусад албаныхан оролцлоо.

Батлан хамгаалах яам, шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичгийг судалгаа, шинжилгээний ажил авуулах, сургалт, судалгааг нягт уялдуулах, харилцан мэдээлэл, санал солилцох, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, цаашдын зорилгыг тодорхойлох зорилгоор 2022 онд байгуулж байсан юм.

Харин шинэчлэн байгуулж буй санамж бичигт
нэгдүгээрт, цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, оновчлол, материал судлал зэрэг шинэ тэргүүлэх чиглэлээр батлан хамгаалахыг судалгааг өргөжүүлэх,

хоёрдугаарт, гарааны технологи, инновацыг дэмжих, шинжлэх ухаан, технологид суурилсан компани, технологи дамжуулах төв байгуулж, тэдгээрийг батлан хамгаалах салбарт нэвтрүүлэх,

гуравдугаарт, эрдэм шинжилгээний ажилтнуудыг чадавхжуулах, мэргэжлийн судлаачдыг бэлтгэх хүрээнд доктор, докторын дараах түвшний судалгааг дэмжиж, залуу эрдэмтэн, судлаачдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,

дөрөвдүгээрт, судалгаанд шаардлагатай дата, дүн шинжилгээ, мэдлэгийн урсгалыг харилцан солилцох нэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх,

тавдугаарт, батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацын нэгдсэн төвийн судалгааны бааз суурийг бэхжүүлэх,

зургаадугаарт, хамтын ажиллагааны үр дүнг хэмжих хяналтын механизмыг бий болгож, хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавих зэрэг асуудлуудыг тусгаснаараа онцлог юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...