Энхийг сахиулагчдын оролцоог 3 дахин нэмэх асуудлаар санал солилцлоо

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиэрдэнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэх бодлогын хүрээнд II шатлал цэргийн хээрийн эмнэлэг, түргэн байрлах хүчний ротыг ойрын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах чадавхын бэлэн байдлын системийн III түвшинд бүртгүүлэх зэрэг хамтын ажиллагааны өргөн сэдвээр санал солилцлоо.

Мөн энхийг сахиулагчид, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх “жишиг төсөл” хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...