Онлайн худалдаагаар залилуулсан иргэдийн тоо нэмэгдсээр байна‼️

Онлайн худалдаа өргөжиж байгаа энэ үед иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Тодруулбал, Иргэд фэйсбүүк сүлжээгээр дамжуулан онлайн дэлгүүрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлснээр тухайн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Тодруулбал өнгөрсөн 1 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 12 бүртгэгдсэн.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт онлайн шопоос бараа материал худалдаж авахаар 700,000 төгрөг шилжүүлээд залилуулсан,
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт онлайн шопоос гутлын тавиур худалдаж авахаар 490,000 төгрөг шилжүүлж залилуулсан мөн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр хөргөлтийн контенер худалдаж авахаар 2.400.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээллүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн цахим орчинд тэр дундаа онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа төлбөрөө бүрэн шилжүүлэхгүй байх мөн энэ төрлийн залилах гэмт хэргийн арга, төрөл нарийсаж байгаа учир мэдээллээ сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...