Хүүхдийн мөнгө тойрсон маргаанд цэг тавьсан ТӨСВИЙН ТОДОТГОЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс “Хүүхдийн мөнгө халамж уу, байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү, Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу? Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ. Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна. Энэхүү төсвийн тодотголоор хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор тусгаж байна” гэж мэдэгдлээ. Хүмүүс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд нөхөж өгөхөөр болжээ гэх өнгөц мэдээлэлд ач холбогдол өгөв, ам дамжин түгэв. Харин хүүхдийн мөнгөний цаашдын хувь заяаны талаарх Монгол төрийн цаашдын бодлого ямар байх талаарх мэдэгдлийг анзаарсан нь цөөн байлаа.

Хүүхдийн мөнгө халамж уу, баялгийн хуваарилалт уу, хүн амаа өсгөх урамшуулал уу, эсвэл АН-ын 2008 оны сонгуулийн амлалт уу гэдэг маргаан, үзэл бодлын зөрүү үнэхээр байдаг. Дотооддоо ийм олон янзаар тайлбарладаг байхад олон улсын байгууллагууд, гадаад ертөнц бүр өөрөөр харах нь тодорхой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана” гэж хэлсэн. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг хүн амаа өсгөх эдийн засгийн хөшүүрэг, баялгийн хуваарилалт гэж тодорхойлж, бодлогоо цаашид тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ зарлав. Хүүхдүүдээс харамлахгүй, хоёр нүүр гаргахгүй гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг ХАЛАМЖ биш гэдгийг албан ёсоор зарлав.

Энэ мэссэж Монголын нийт хүүхдэд хандсан боловч нөгөө талдаа гадна талаас харж байгаа олон улсын байгууллагуудад ч зориулагдсан байсныг олон хүн анзаараагүй байх. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагаас хүүхдийн мөнгийг хавьгайруулж өгч болохгшүй гэх шахалтыг байнга үзүүлдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдэд л өгөхгүй бол эдийн засгийн хөтөлбөрүүдэд Монгол Улсыг хамруулах боломжгүй гэж бойкот зарлаж байсан ч удаатай. Тэдэнд хүүхдийн мөнгө бол Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого, баялгийн тэгш хуваарилалт юмаа гээд тов тодорхой хариулт өглөө. Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж хүүхдийн мөнгийг тогтвортой олгодог шинэ зарчимд шилжлээ гэж ойлгож болно Одоо дотооддоо хүүхдийн мөнгөөр аахар шаахар улс төр хийдгээ улстөрчид зогсоох биз. Хийсэн ч газар авахгүй дээ.

Ирэх намраас Баялгийн сангийн тухай хууль УИХ-д орж ирэх сураг гарсан. Энэ бол баялгийн тэгш хуваарилатыг яаж хийх талаарх тун онцгой чухал, олон жил ярьсан хууль. Энэ хуулийг хүүхдийн мөнгөний талаарх төрийн бодлоготой уяж өгөх концепц төсөл дээрээ явж байгаа юм билээ. Ингэвэл бүр л баталгаатай болно. Төсвийн тодтголыг орлого дутахад биш илүү гарсан учраас хийдэг энэ таатай нөхцөл цаашид хадгалагдвал хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг хайж толгойгоо гашилгах шаардлага гарахгүй. Энэ мөнгийг авах хүсэлгүй хүүхэд, аав ээж байхыг үгүйсгэж болохгүй. Харин авахгүй байх эрхийг нь хангаж, сонголтыг нь нээлттэй орхих нь шударга. Юутай ч хүүхдийн мөнгөний талаар олон жил үргэлжилсэн маргаанд энэ удаагийн төсвийн тодотголоор цэг тавилаа.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...