Түгжрэл бууруулах ажлын хүрээнд “Эрэл” компанийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлж байна

Автозамын барилга угсралтын газарт орсон “Эрэл” группын 0,9 га газрыг өнөөдөр албадан чөлөөлж байна. “Эрэл” групп 2017 оноос энэхүү газрыг эзэмшиж эхэлжээ. Гэтэл 2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, салаа төмөр замаа ашиглаагүй юм байна. Газрын хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, төлбөр хураамжаа төлөөгүй гэдэг үндэслэлээр тус газрыг албадан чөлөөлж байгаа юм байна. “Эрэл” группийн эзэмшиж буй энэхүү газар нь барилгын материалын Хэрмэс төвийн уулзвар-Нарны зам-Мишээл Экспо чиглэлд байрладаг. Энэхүү газрыг чөлөөлснөөр Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн зам, Үйлдвэрчний гудамжийн зам, Яармагийн түгжрэл буурах юм байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх УТҮГ-ын захирал Ч.Батзориг “Энэхүү газар нь автозамын босоо тэнхлэгийн мастер төлөвлөгөөнд орсон хэсэг юм. Энэ газрыг чөлөөлөөгүйгээс болж зам өргөтгөх ажил жил гаруйн хугацаанд гацаад байна. Тиймээс газраа хуулийн дагуу ашиглаагүй, төмөр замаа ашиглаагүй, хураамжаа төлөөгүй гэдэг үндэслэлээр албадан чөлөөлж байна. Газрын эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамж гарсан. Энэ замыг чөлөөлснөөр Яармагийн түгжрэл мэдэгдэхүйц буурна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...