УИХ-ын гишүүдийг 126 болгох тохиролцооны үндэслэлийг ингэж тайлбарлав

УИХ-ын гишүүний тоог 152 байхаар хуулийн төсөл өргөн барьсан байдаг. Гишүүд тойрогтоо ажиллахад энэ тоог олон нийт дэмжээгүй гэдэг шалтгаанаар УИХ-д суудалтай намууд 126 гэх шинэ тоо гаргаж ирсэн. Ямар үндэслэлээр 126 болгож буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ингэж тайлбарлав.

Тэрdээр “Анх 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад төслийн хүрээнд гишүүний тоог 102 байхаар өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд 76 болгосон. УИХ-ын гишүүний тоог 102 байлгах нь хэт олон байна, “Зуун ямаанд жаран ухна” гэгч болж байна, 51 болгож багасгая гэдэг санал гарсан. Нөгөө талаас зөвшилцлийн ажлын хэсэг гаргаад, 102 болон 51 хоёрын дундах тоо буюу 76 гэдэг тоог гаргасан юм билээ.

Мөн 1992 онд хэвлэгдсэн Үндэсний дэвшлийн намаас хийлгэсэн Парламентын ардчилал гэдэг судалгааны материалыг УИХ-ын номын сангаас олоод гишүүн нэг бүрд хүргүүлсэн. Уг судалгаанд манай улстай хүн ам ойролцоо улсуудыг жагсааж, хүн амын дунджаар парламентын гишүүнийг тооцох талаар дүгнэлтэд хүрсэн байдаг. Ингээд куб язгуурын арга буюу 152 гэдэг тоог математикийн эрдэмтэд судалгаагаар гаргасан. Таван сая хүртэлх хүн амтай улсуудад парламентын гишүүдийн тоо хэд байна вэ гэж судалсан. 100 хувь пропорциональ тогтолцоотой улсад нэг өөр, холимог тогтолцоотой орнуудад хүн амтай харьцуулсан харьцаа нь өөр гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс куб язгуурын аргаар 152 гэж өргөн барих нь зөв гэж үзсэн.

Холимог тогтолцооны харьцаа 50:50 байх ёстой гэдэг нь бас үндэслэлтэй. Манай улс өргөн уудам газар нутагтай учир газар нутгийн төлөөлөл УИХ-д байх ёстой. Өнгөрсөн 30 жилд манай эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаан хувиар л буурсан. Эдийн засаг тэлэхэд хамгийн их чөдөр тушаа болсон зүйл нь эрчим хүчний салбар. 1984 оноос хойш эрчим хүчний том төсөл хэрэгжүүлээгүй. Жижиг төсвөө зөвхөн тойрогт хуваарилдаг тогтолцоотой холбоотой байна. Тиймээс том төсөл хэрэгжүүлэх, бодлого хэрэгжүүлэхэд бүлэг бүлгийн төлөөллийг сонсох агуулгаар оруулж ирсэн юм.

Харин одоо яагаад 126 гишүүн, 60:40 гэдэг харьцаан дээр ирэв гэдгийг тайлбарлая. Үндсэн хууль өөрөө зөвшилцлийн баримт бичиг. НҮБ-ын заавал хэрэгжүүлэх баримт бичиг дандаа л зөвшилцлийн хүрээнд гардаг. Тэр утгаараа УИХ-д суудалтай улс төрийн хүчин болох АН-аас энэ санал орж ирсэн. Тиймээс 126 гишүүн, 60:40 гэдэг харьцаа гарч ирсэн.

Ерөнхий сайд, Засгийн газраас барьж буй ганц хатуу зарчим бол одоогийн 76 буюу мажоритар тогтолцоогоог сонгож буйг ерөөсөө хөндөхгүй байя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 76 гишүүн бол газар нутгийн төлөөлөл, 50 гишүүн нь нийгмийн бүлэг бүлгийн төлөөлөл. Бүлэг бүлгийн төлөөллийг оруулж ирэхийн тулд 50-аас доошгүй хүн жагсаах шаардлага байна гэж зөвшилцсөн” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...