Титаник хөлгийн 3 хэмжээст зургийг авч дуусчээ

Дэлхийн хамгийн алдартай хөлөг онгоц болох Титаник онгоцны далайн ёроолд байгаа дүр төрхийг 3 хэмжээст зургаар авч үлдэх төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл Титаникын 3 хэмжээст зургийг  авах ажил дуусч урьд өмнө хэзээ ч харж байгаагүй дүр зургийг хүмүүс харах боломжтой болжээ.

Далайн гүний газрын зураглалын технологийн тусламжтайгаар бүтээсэн гайхалтай 3D зургууд нь зуу гаруй жилийн өмнөх ослын талаар, цаг хугацаа өнгөрөх тусам далайн гүнд элэгдэж байгаа Титаник онгоцны талаар мэдээллийг авч үлдэхэд томоохон дэмжлэг болно гэж судлаачид үзэж байна.

Энэхүү төслийг далайн гүний газрын зургаар дагнасан Магеллан ХХК, Атлантик продакшнтай хамтран хэрэгжүүлсэн байна.

Атлантик продакшны гүйцэтгэх захирал Энтони Геффен хэрвээ бид Титаникыг  сайн судлаж сканнердаж, бүх нарийн ширийнийг нь авч үлдэж чадвал энэ алдарт хөлөг хэрхэн живсэн, онгоц хэрхэн хуваагдсан зэрэг олон түүхийг олж мэдэх боломжтой гэж хэвлэдлд өгсөн  ярилцлагадаа онцолжээ.

1985 оны сүйрлээс хойш нарийвчлан судалгаа хийж байсан ч зөвхөн хэсэгчилсэн  зургуудаар дамжуулан судалж байсан юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...