Нью прогресс группийн “АЛТАЙН ЗАМ ХК” ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа
ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ба 22
дахь удаагийн шалгаруулалтаар АЛТАЙН ЗАМ ХК Монгол Улсын ТОП-100 ААН-ээр
тодорч өргөмжлөлөө хүлээн авлаа. Жил болгон уламжлал болгон шалгаруулдаг ТОП-100 ААН-ийг шалгаруулахад МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, хөрөнгийн хэмжээ, ашиг гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
Цар тахлын хүндрэлтэй нөхцөл, олон улсын тогтворгүй харилцаа, дайны байдлын нөлөө үргэлжилсээр байгаа ч 2022 онд Алтайн зам ХК нь ажилтнуудынхаа ажиллах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, 14.5 орчим тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын хураамжийг төвлөрүүлж, улс орны эдийн засагт чамгүй түлхэц үзүүлэн ажиллаж байгаа нь ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ТОП байгууллагаар шалгарчээ.ТОП-100 ААН-ийн талаар мэдээлэл:
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 180 гаруй мянган ААНБ байдгаас 2022 онд ТОП
100 ААН-ийн борлуулалтын орлогыг өмнөх үетэй харьцуулахад 3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд нийтдээ 38.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйцэж, төлсөн татварын хэмжээ 4.3 наяд хүрсэн нь нийт татварын 28 хувийг хангаж, ажиллагсдын тоо 71.2 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.2 хувийг бүрдүүлсэн байна.
Мөн 2022 оны ТОП аж ахуй нэгжид зөвхөн хувийн өмчит аж ахуй нэгжийг шалгаруулж
байгаа нь өмнөх жилүүдээс илүү онцлох зүйл боллоо. ТОП 100 Аж ахуй нэгжийн салбарын бүтэц сүүлийн 6 жилийн хугацаагаар харвал худалдаа үйлчилгээ, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, газрын тос болон экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч компаниуд нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...