Эммануэл Макрон 39 настайдаа Францын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Ерөнхийлөгч У.Хүзрэлсүхийн урилгаар Францын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлах гэж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн намтрыг товчлон нийтлэв. 39 настайдаа буюу Францын түүхэнд хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр  1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү. Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет, 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургууль төгссөн.

Францын Санхүүгийн хяналтын алба, “Rothschild & Cie” банкинд ажиллаж байсан. 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллан, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажилласан. 2016 онд төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар Ерөнхийлөгч асан Жак Ширакийн хоёр дахь удаагаа сонгогдсон амжилтыг давтсан.Гэргий Брижит Макрон нь Э.Макроныг сургуульд байх үед түүнд багшилж байсан, 25 насаар эгч.

Франц Улсын талаарх онцлох баримтууд:

  • Франц Улс нь Баруун Европт байрладаг. 640,427 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Дэлхийд 49 дүгээрт ордог.
  • Төрийн уриа нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүсийн ёс”.
  • Үндэсний баяр нь 1789 оны 07 дугаар сарын 14 буюу Бастилийн шоронг чөлөөлсөн өдөр.
  • 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 68 сая хүн амтай. Дэлхийд 21 дүгээрт жагсдаг.
  • Төрийн албан ёсны хэл франц. Дэлхий даяар 220 сая орчим хүн франц хэлээр ярьдаг. Мөн провансаль, бретон, альзас, корсик, каталан, баск, фламан зэрэг нутгийн 77 хэлтэй. Шашны бүх төрөл урсгалтай.
  • Бүгд Найрамдах Улс. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэй. Засгийн газар нь улс орны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей, Сенат гэсэн хоёр танхимтай.
  • 2022 оны байдлаар ДНБ 3 их наяд ам.доллар.
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. “Их долоо”-гийн гишүүн.
  • 2020 оны байдлаар дэлхийд алтны нөөцөөр 4 дүгээрт орж байсан.
  • Нобелийн Утга зохиолын шагналтны тоогоор дэлхийд тэргүүлдэг.
  • АНУ-ын Эрх чөлөөний хөшөөг Франц Улс бэлэглэсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...