Манилад түгжрэлийг бууруулна гэж хэн ч ярьдаггүй

Филиппиний нийслэл Манила бол 30 сая давсан хүн амтай том хот. Замын хөдөлгөөнд өдөрт 3.3 сая тээврийн хэрэгсэл оролцдог. Том хотын зовлон том байдгийн үлгэрээр замын хөдөлгөөний түгжрэл мөн л толгойн өвчин болсон. Манила хот түгжрэлээрээ дэлхийд 8-д, Зүүн өмнөд Азидаа 3-т ордог гэх таагүй статистик, “муу нэртэй”. Улаанбаатараас ялгаатай нь 4 том хотын нийлбэр нь Манила гэж ойлгож болно. Жилд 500 мянга гаруй машин замын хөдөлгөөнд шинээр нэмэгддэг ч энэ улсын эрх баригчид машинтай болох иргэдийнхээ мөрөөдлийн эсрэг хэзээ ч зогсохгүй гэдэг зарчимтай. Аятайхан сонсогдож байгаа биз. Манайд бол дарга цэрэггүй приус унасан хэдийгээ ад шоо үзэх хандлага давамгайлчих гээд байдаг гэмтэй. Иргэдийнхээ эрхийг хүндэтгэдэг гэдэг нь хүн бүр замын хөпөлгөөнд дур зоргоороо оролцдог гэсэн үг бас биш юм. Захиргааны болон эдийн засгийн аргыг хослуулан хэрэглэж байх жишээтэй.

Машинтай байх эрх нь мэдээж төлбөрийн чадамжаар хэмжигдэнэ. Шатахууны үнэ буюу эдийн засгийн аргаар зохицуулалт хийх бодлогыг хотыг эрх баригчид баримталдаг талаар албаны хүн хэлсэн. Замын тухайд төлбөртэй болон төлбөргүй гэж хоёр ангилна. Төлбөргүй замаар зорчвол түгжрэл ихтэй. Төлбөртэй зам руу орвол түгжрэлгүй жирийнэ. Sky way гэж нэрлэсэн давхар замуудыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр бариад, зам ашигласан төлбөрөө өөрсдөдөө төвлөрүүлдэг зарчимтай юм билээ. Төлбөрийг явсан замын уртаар тооцно, төгрөгөөр бодвол 2500-5000 орчим болно. Нөгөө 3.3 сая машины 500 мянга нь төлбөртэй замыг өдөр бүр сонгож зорчдог гэж байна лээ. Улаанбаатарт төлбөртэй зорчдог бүс тогтоох санал нэлээн олон жилийн өмнөөс яригдсан ч популист улстөрчид байнга тээг тавьж, богино зайн улс төрөө давж чадалгүй тэгсхийгээд замхардаг.

Филиппин улс ДНБ-ийхээ 5-6 хувийг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн гэдгийг Тээврийн хөгжлийн газрын төсөл, төлөвлөлтийн хөгжлийн хэлстийн нарийн бичгийн дарга Леонел Крей П.Де Велез хэлэв. Үүнийхээ 60 хувийг түгжрэлийг шийдэхэд зарцуулна. Тоогоор илэрхийлбэл 362 тэрбум ам.доллар гэсэн үг. Улаанбаатарын түгжрэлд жил бүр 430 тэрбумыг хэл амтай зарцуулахаар болсны хажууд энэ бол айхтар том тоо. Гэхдээ 362 тэрбум доллар дотор зам, гүүр, дүүжин тээвэр, метро барих ажил багтсан гэдгийг тодотгож хэлэх ёстой. Манилад түгжрэлийг бууруулна, ялна дийлнэ гэж хэн ч ярьдаггүй. Харин түгжрэлийг нэмэгдүүлэхгүй, байдлыг хүндрүүлэхгүй байхын тулд том төслүүдийг урт болон дунд хугацаанд төлөвлөж хэрэгжүүлдэг ажээ. Жилээс жилд өсөн нэмэгдэх хэрэглээ, үүнээс үүдэн гарах болзошгүй хүндрэлийг угтуулж арга хэмжээ авдаг гэсэн концепц эндээс харагдана.

Б.ТҮВШИНТӨГС

Үргэлжлэл бий…

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...