Жилд ойролцоогоор 400 гаруй хэрэглэгч цэвэр бохир усны шугамд холбогддог

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн нийслэлд барилгын ажил ид өрнөдөг. Тэгвэл барилгын  ажилтай холбоотой зарим асуудлаар УСУГ-ын  Хэрэглэгчдэд үйлчлэх  албанаас дараах  мэдээллийг  өглөө.

Төвийн цэвэр,  бохир усны шугамд холбогдох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд  УСУГ-тай гэрээ хийж , холболтоо хийлгэдэг. Тэгвэл цэвэр, бохир усны шугамд холбогдох зөвшөөрлийг УСУГ нь жил бүрийн тавдугаар сарын 01-нээс  арваннэгдүгээр сарын 01-ний хооронд олгодог байна. Жилд ойролцоогоор  400 гаруй хэрэглэгч цэвэр бохир усны шугамд холбогддог ажээ. Цэвэр,  бохир усны шугамд  холбогдохыг  хүссэн хэрэглэгч  холбогдох бичиг баримтыг бүрдүүлж УСУГ-ын Хяналт удирдлагын төвийн нэг цэгийн үйлчилгээнд хандаж холболтын гэрээгээ байгуулж зөвшөөрлөө авдаг бөгөөд үүний дараа УСУГ-аас холболтыг хийж өгдөг байна.

Мөн барилгын ажил эхлүүлж газар  шорооны ажил хийхийн өмнө тухайн газар дор нь ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаас тодруулах зайлшгүй шаардлагатайг УСУГ-аас анхаарууллаа. Ингэж тодруулалгүй газар шорооны ажил хийснээс ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээ болон  бусад инженерийн  шуам сүлжээг гэмтээх, хэрэглэгчийн ус хангамжийг таслах зэрэг  эрсдэл гардаг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...