ОУХМ Г.Ануужин Азийн аварга боллоо

БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг,  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна.

ОУХМ Г.Ануужин 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Азийн аварга шалагруулах 2023 оны  тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...