Төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барина

Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх, шинээр барих, өргөтгөх шинэчлэх ажлыг шат дараатай эхлүүлнэ гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар НИТХ-ын үеэр онцолсон.

Энэ ажлын хүрээнд 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүрийн байгууламжийг барихаар төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2024 онд хоногт нийт 184,910 машин нэвтэрч авто машины түгжрэл 9 хувиар буурах тооцоо гарчээ.  Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг эхлүүлж, Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гарамаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зураг төслийг боловсруулж байгаа аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нүхэн гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 20-40 хувь болж, гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурах гэнэ.

Мөн Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар тогтвортой авто зам, тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд авто зогсоолын болон замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг систем бүхий иж бүрэн гудамж замыг байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж нэгдсэн системийг бий болгох гэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...