Хэрэглэгчээс шугам сүлжээнд нийлүүлж буй бохир ус хог хаягдал ихтэй хэвээр байна

Улаанбаатар  хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 170-190 мянган метр куб бохир ус хүлээн авч цэвэршүүлж байгаа ажээ.

Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг таван шат дамжлагаар дамжин цэвэрлэдэг байна. Нэгдүгээрт бохир усан дахь овор хэмжээ томтой бохирдлыг шүүж цэвэрлэнэ. Хоёрдугаарт эрдсийн бохирдлыг тунгааж цэвэрлэх  ба гуравдугаарт усанд уусдаггүй бодисыг ялган тунгаадаг  ажээ. Үүний дараа усан  дахь уусмал байдалтай бохирдлыг агаар  болон бичил биетийг исэлдүүлэн эрдэсжүүлэх зарчмаар цэвэрлэж эцэст  нь нянгийн  бохирдлыг хэт ягаан туяаны тусламжтайгаар цэвэрлэсний дараа байгальд  нийлүүлдэг байна.

Төв цэвэрлэх байгууламжийн инженерийн хэлснээр хэрэглэгчээс шугам сүлжээнд нийлүүлж буй бохир ус стандартыг хангадаггүй, хог хаягдал ихтэй байсаар байгаа ажээ. Бохир усан дахь хог хаягдал төв цэвэрлэх  байгууламжийн шат дамжлага бүрт хүндрэл  учруулж,  цэвэрлэгээний үр дүнд тодорхой хэмжээгээр сөргөөр  нөлөөлдөг байна. Иймээс хэрэглэгч бүр  усаа аль болох  бага бохирдуулахыг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийнхан зөвлөлөө.

Үүний тулд гал тогооны тосгууртаа шүүлтүүр хийж бохирыг хог руу хаях, 00 суултуураа ариун цэврийн цаас болон  бусад  ариун  цэврийн хэрэгсэл хийхгүй байх, нэг удаагийн маск, бээлий, үсний сэв, хоолны үлдэгдэл зэргийг хийхгүй байж занших нь  хамгийн чухал. Харамсалтай нь манайд дээрх  мэт зүйлсийг суултууртаа хийж урсгадаг айл өрх  цөөнгүй байдаг аж.

Харин аж ахуйн нэгж,   үйлдвэрийн  газрууд технологийн хэрэгцээнээс гарсан бохир усанд урьдчилан цэвэрлэгээг хийж ажиллах ёстойг УСУГ-аас санууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эйр Индиа”-ийн онгоцны ослоос ганц хүн амьд үлджээ

241 хүний ​​амийг авч одсон Эйр Индиа онгоцны ослоос...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...