Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж дадлагажуулсан. Тус багийн зочин профессор Онур Бурак Дурсун (БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор) Монгол Улсад хүрэлцэн ирж СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулсан үр дүнгээ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцууллаа.

”Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын профессор Онур Бурак Дурсун ажиллаж шат дараалалтай ажлыг эхлүүлээд байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй аутизмын хүрээний эмгэгүүдийг эрт үед нь оношлох суурь тавигдсан юм.

Улмаар Эрдэнэт хотод аутизмын хүрээний хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эмчлэх, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхэллээ. Мөн нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм. Ингэснээр 2 настны вакцины хамрагдалтын үед хүүхдэд асуумжийн аргаар оношилгоо хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2-аар баталж, “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж заслын эмчилгээг хийх замаар цогц авахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...