Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын ажил гүйцэтгэгч болох “Тавантолгой төмөр зам” ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хоёр тал гарын үсэг зурсан.

Тэгвэл өнөөдөр төмөр замын хил холболтын төслийн гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж, барилгын ажлыг газар дээр нь албан ёсоор эхлүүлж байна.

Уг үйл ажиллагаанд Монголын талаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дүгэржав тэргүүтэй удирдлагууд, Хятадын талаас “Чайна Энержи”-ийн“Ганцмод рэйлвэй инвестмент” ХХК-ийн захирал Вань Шанжюнь, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн дэд нарийн бичгийн дарга Ли Гуочян болон бусад төлөөллүүд инеженер, техникийн ажилчид оролцлоо.

Энэ төсөл нь Монгол–Хятадын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий чухал төсөл юм.
Гашуунсухайт–Ганцмод боомтынтөмөр зам нь нийт 32.6 км урттай, 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий тээврийн сүлжээ болохоор төлөвлөгдсөн. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 8–31 метрийн өндөртэй дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн шийдэл багтаж буй.
Барилгын ажлыг 24 (22) сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд үүнд хил дамнасан төмөр замын гүүр, өргөн болон нарийн царигийн өртөө, нэвтрэх цэгийн зохион байгуулалт, хилийн хяналтын дэд бүтцийн байгууламжууд бүрэн багтсан. Төслийн санхүүжилтийг УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэж, төсөвт өртөг нь 902 тэрбум төгрөгөөр тооцоологдсон бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид тодотгол хийгдэх боломжтой.

Хил холболтын төмөр замын төсөл нь зөвхөн дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг одоогийн 83 сая тонноос 165 сая тоннд хүргэх зорилготой. Зөвхөн Гашуунсухайт–Ганцмодын чиглэлд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэж, 1 тонн нүүрсийг 100 ам.доллараар тооцвол нийт 3 тэрбум ам.долларын экспортын орлого олох боломжтой. Төмөр замын тээврээс жилд 250–300 сая ам.долларын орлого төвлөрөх бөгөөд ДНБ-д 1000 ам.доллараар нэмэгдүүлэх эдийн засгийн томоохон ач холбогдолтой юм.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд (Шивээхүрэн, Ханги, Бичигт)-ыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэх юм.
Төслийн гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулсан бөгөөд дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation” (CRCC)-ийн охин компани болох Хятадын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК энэхүү барилгын ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам бөгөөд Монгол Улс 70 жилийн дараа ийнхүү Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбож байна
Монгол Улсад анх 2004 оноос ярьж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн...

“Soul Mantra” дуу Берлиний Мюзик Видео Авардсын шилдэг 10 дуунд багтжээ

Өөрийн гэсэн харизматай дуучин Магнет Брэйний "Soul mantra" дууг...

Тэтгэврийн зээл хуучин горимдоо шилжих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас тэтгэвэр...

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...