Нөөцийн махыг дараах 10 байршилд өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна

Нийслэлээс өмнө нь  амралтын өдрүүдэд нөөцийн  махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан.Тэгвэл энэ долоо хоногт ажлын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ажлын өдрүүдэд нийслэлийн 10 дүүрэгт нийт 10 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах  юм байна.

зураг

Нөөцийн махны нэг килограммын үнэ:

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

Хонины мах бүтнээр нь авахад нэг килограммын үнэ 8,300 төгрөг.

Энэ жил 12 аж ахуйн нэгж 6,150 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 65 хувь нь хонины, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...