Рок од Фредди Меркьюригийн 1500 гаруй эд зүйлсийг эхнэр Мэри Остин нь дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тухайлбал, Queen хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болох “We Are the Champions” дууны урьд өмнө хэзээ ч харж байгаагүй гараар бичсэн ноорог, сахалны сам, 1977 онд хит болсон “We Will Rock You” дууны клипэнд өмсөж байсан бараан өнгийн хостой төстэй ягаан, од хэлбэртэй шил; гитар, 1991 онд “Эдгээр нь бидний амьдралын өдрүүд” дууны клипэнд өмссөн хантааз, мөн алдарт титэм, нөмрөг зэрэг эд зүйлс дуудлага худалдаагаар зарагдах юм байна.Титэм, нөмрөгийн хамт 80,000 фунт стерлинг буюу 100,000 доллараар зарагдах төлөвтэй байна. Дуучин уг тиэм, нөмрөгийг 1986 онд Queen-тэй хийсэн сүүлчийн аялан тоглолтынхоо үеэр “God Save the Queen” дууг дуулахдаа хоёуланг нь өмсч байжээ.
Олон жилийн турш би Фреддигийн эдэлж хэрэглэж, хайрлаж байсан дурсамж шингэсэн эд зүйлүүдийг хадгалж, тэдгээрээр хүрээлүүлж, сайхан он цагийг өнгөрөөлөө. Гэхдээ амьдарлынхаа энэ дурсамжит нэгэн бүлгийг хаах хүнд шийдвэрийг гаргах хэрэгтэй болсон гэж Мэри лхагва гарагт хийэн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Дуудлага худалдаа болохоос өмнө Меркуригийн эд зүйлсээр гаргасан үзэсгэлэнг хүмүүст үзүүлнэ. Зургадугаар сард Нью-Йорк, Лондон, Лос Анжелес, Хонг Конгт үзэссгэлэн нээх бол 8-р сарын 4-өөс 9-р сарын 5-ны хооронд Лондон дахь “Sotheby” дэлгүүрт цуглуулгыг үзүүлэх ажээ.
Үүний дараа буюу 9-р сарын 6, 7, 8-нд дуучны эд зүйлсийг шууд дуудлага худалдаагаар зарах бөгөөд 8-р сарын 31-нд онлайн дуудлага худалдааг эхлүүлэх юм байна.