Нуринги дор нярайн хамт дөрөв хоносон Некла бүсгүйн түүх

Туркийн газар хөдлөлтийн гамшгийг биеэрээ мэдэрч, нурангин дор аврагчдыг хүлээн зовлонт хормуудыг  мэдэрсэн олон хүн бий. Тэдний нэг бол Некла Камуз.  Тэрбээр төрөөд дөнгөж 10-хан хоносон нярайн хамт нурангин дор 90 гаруй цаг гацсан ч аврагчид тэднийг олж амьд үлдэж чадсан. 
Некла бүсгүй энэ талаараа BBC агентлагт ярьсан  түүхийг дор сийрүүллээ.

Тайван эхэлсэн аймшигт өглөө

– Би 1-р сарын 27-нд хоёр дахь хүүгээ төрүүлээд  түүндээ “зоригтой” гэсэн утгатай Ягиз гэж нэр өгсөн. Үүнээс ердөө 10 хоногийн дараа буюу орон нутгийн цагаар 04:17 цагт би хүүгээ хөхүүлж байсан. Би нөхөр, хүүхдүүдийн хамт Туркийн өмнөд хэсгийн Хатай муж дахь Самандаг хотод орчин үеийн таван давхар байшингийн хоёрдугаар давхарт амьдардаг байв. Сайхан барилга байсан. Тэр өглөө газар хөдлөлтөд барилгууд нурж, байшин барилгууд ээлж тутамд эвдэрч, сүйрч байгааг би мэдээгүй байв. Газар хөдлөлт эхлэхэд би нөгөө өрөөнд байсан нөхөр, хүү дээрээ очихыг хүссэн. Нөхөр ч том хүүгээ аван хүү бид хоёр руу ирэхийг хүссэн ч хувцасны шүүгээ тэдний дээр унаж, хөдлөх боломжгүй болсон. Газар хөдлөлт хүчтэй болох тусам хана нурж, чичирч байлаа. Чичиргээ намдахад би хүүгээ тэвэрсэн хэвээр хоёр давхараас нэг давхраас руу доош унасан юм билээ, гэхдээ тэр үедээ үүнийгээ мэдээгүй. Би нөхөр хүүгийнхээ нэрийг хашгирсан ч хариу өгөөгүй. 
33 настай Некла Камуз бүсгүйн хажууд унасан хувцасны шүүгээ нь том бетон хавтанг дарахаас сэргийлж амийг нь аварчээ. Тэрээр хүүгийн хамт бараг дөрөв хоног эндээ аврагчыг хүлээн хэвтсэн юм. 

Тас харанхуй, цаг  хугацааны баримжаагаа алдсан дөрөв хоног

Нуранги дор унтлагын хувцастайгаа хэвтэж байсан Некла “тас харанхуй”-аас өөр юу ч олж харахгүй байсан тул юу болж байгааг ойлгохын тулд бусад мэдрэхүйдээ найдах хэрэгтэй болжээ. Ямартай ч Ягиз хүүгээ амьсгалж байгааг сонсоод тайвширсан  байна. Тоосноос болж  эхэндээ амьсгалахад хүнд  байсан  ч яваандаа зүгээр болжээ. Хаа очиж нуранги дор дулаахан байв. Түүний дор хүүхдийн тоглоом байгаа юм шиг санагдсан ч шалгах, эсвэл өөрийгөө илүү тухтай байлгахын тулд биеээ эргүүлж хөдөлгөх чадахгүй байв.  Нэлээн алсад дуу хоолой сонсогдох шиг болох үед  бүсгүй тусламж гуйн хашгирч, хувцасны шүүгээгээ цохихыг оролдсон  байна. Мөн хажууд нь унасан жижиг хагархайг бетоныг авч, хувцасны шүүгээгээ цохиж чимээ гаргахыг оролджээ. Гэсэн ч хэн ч хариулсангүй, биднийг хэн ч сонсохгүй юм байна гэж тэр үед сэтгэлээр унажээ. 
Нуранги дор харанхуйд Некла цаг хугацааны мэдрэмжээ алдав. Гэвч тэрээр хязгаарлагдмал орон зайд хүүгээ хөхүүлж, тайвшруулж чадаж байжээ. Харин өөрт нь ус, хүнс байхгүй тул цөхрөнгөө барсан тэрээр хөхний сүүгээ өөрөө уух гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Некла үе үехэн дээгүүр хавьд нь өрмийн чимээ гарахыг мэдэрч, хөлийн чимээ, дуу чимээг сонсож байсан алс хол байгаа мэт санагдаж байв. Тэр эрч хүчээ хэмнэж, чимээ ойртохгүй л бол орилолгүй, чимээгүй байхаар шийдэв. Ихэнх цагаа унтаж, хүүгээ уйлж сэрэхэд нь  чимээгүйхэн хооллосоор дөрвөн хоногийг тэр үджээ. 

Аврагдсан түүх 
Газар дор 90 гаруй цаг болсны дараа Некла нохой хуцах чимээг сонссон ч  эхэндээ зүүдэлж байна уу гэж бодов.
 “Та зүгээр үү? Тийм бол нэг удаа тогш” гэж хэн нэг нь нурангины цаанаас хэлсэн үг нар мандах шиг л дулаан санагдаж, аврагчдын хэсэг малталтын дараа гар чийдэнгийн гэрэл харанхуйг эвдэн гэрэлтжээ.
Истанбул хотын гал унтраах албаны аврах багийнхан ээж, хүү хоёрыг олсон ба хүүг хэдэн  сартайг асуухад ээжид нь баримжаа байгаагүй гэнэ. Учир нь нуранги дор цаг хугацааны баримжаагаа алдсан Некла 10 хоногтой байхад нь л газар  хөдлөлт болсон гэхээс өөр  хариу байсангүй. Түргэн тусламжийн машинд явах үедээ тэрээр нөхөр, том хүүгээ амьд байгааг мэдэж сая л нэг уужирч авчээ. 
Азаар Некла, Ягиз нар ноцтой гэмтэл аваагүй байсан учраас удалгүй эмнэлгээс гарав.  Тэдэнд буцаж очих гэргүй байхгүй тул мод, брезентээр хийсэн цэнхэр майханд түр орогнож буй бөгөөд майханд  тэдний л адил орон гэргүй болсон 13 хүн хамт байгаа аж .
Харин том хүү, нөхөр хоёр нь бэртэлтэй тул эмнэлэгт хэвтэж буй. Некла хэрэв миний хүү энэ аймаар хоногуудыг даван туулах хүчтэй байгаагүй бол би ч бас үхэх байсан. Хүү минь миний амийг аварсан. Хүүд минь  хэзээ ч дахин ийм зүйл бүү тохиогоосой. Азаар хүү минь тэр  аймшигт цаг хугацааг санахгүй гэж сэтгүүлчид ярьжээ. Энэ үед утсанд нь дуудлага ирэхэд Некла инээмсэглэв. Эмнэлгийн орноос нөхөр Ирфан, том хүү 3 настай Йигит Керим хоёр инээмсэглэн гараа даллав. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...