Л.Гантөмөр: Татварын дарамтыг багасгах бодлого боловсруулна

Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын даргад жинхэлсэн Лу.Гантөмөр өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцов. Дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын өргөтгөсөн хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралын судалгааны дүгнэлттэй танилцлаа. Сэтгэл сэртхийлгэм, ойлгомжгүй судалгааны дүнг харлаа. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу гэж гарсан байна. Өнөөдрийн хоол ундандаа бидний мөнгө арай ядан хүрч байна гэж иргэд хариулсан байна.  Энэ шалтгааныг иргэд хойд хөршийн дайн тулаан, цар тахалтай холбож  харахгүй байна. Төр, засгийн буруу бодлогоос ард иргэдийн амьдрал ядуурлаа гэж үзжээ. Тийм учраас юу хийх шаардлагатай вэ гэдгийг ярилаа.

Таван зүйл дээр төвлөрлөө. Нэгдүгээрт, 70 хувийн ядуурлыг яаж хурдан хугацаанд бууруулах вэ. Ажил хийж байгаа хүмүүс залхсан байна, бизнес хийж байгаа хүмүүс залхсан байна. Дарамт нь хэвийн хэмжээнээсээ давсан байна. Нийт бизнес эрхлэгчдийн 60 хувь нь НӨАТ-ын хуульд сэтгэл дундуур байна, засаач гэж. Татварын ерөнхий хуулийг 60 хувь нь дэмжихгүй, эсрэг байна. ААН-үүд татварын дарамтад орсон байна. Татварын дарамтаас гарахын тулд аж ахуй нэгжүүдээ дэмжих. Засгийн газар 10 их наяд төгрөг зарцуулахдаа өрх гэр бүлийг дэмжсэнээс коранагийн хохирлыг барагдуулахад зарцуулаагүй. Тийм учраас татварын, хөрөнгө оруулалтын дэмжлэг яаж үзүүлэх вэ гэдэг дээр шийдэл гаргах. НДШ-ийг бууруулахгүйгээр цаашаа явахгүй юм байна. 10 сая төгрөөс дээш орлоготой иргэнд ногдуулдаг татварыг бууруулах шаардлагатай. Тэгж байж, дундаж давхарга руугаа явах юм байна.

Татвартай холбоотой дүргүйцэл хаанаас гарч байна вэ гэхээр төр нь дарамталж байна. Өдөр шөнөгүй чаргууцалддаг. Ядуурал бууртал, төр хувийн хэвшил рүү очдогийг болиулах. Төр аж ахуй нэгжүүдийг аваачиж дарамталдгийг зогсооё. Цагдаа хувийн хэвшил дээр очдогийг, прокурор очдогийг болиулах. Төрийн албан хаагчид гааль, татвар, хуулийнхан очдогийг болиулах. Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр бүрэлдэхүүн гаргана. Ж.Батсуурь гишүүнээр ахлуулна. Маш богино хугацаанд ямар хууль дээр татварыг бууруулах вэ, төр бизнесийг дарамталж байгаа орчныг арилгахад чиглэл гаргана. Богино хугацаанд ядуурлыг бууруулах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, 50 хувь нь маргаашдаа итгэхгүй байна. 10 жил Монголын эдийн засаг хөдлөөгүй. Нэмэгддэггүй, орлого нь сайжирдаггүй, тийм учраас монголчууд маргаашдаа итгэхгүй болсон байна. Маргаашийн эдийн засгийг босгож ирэх хөтөлбөр санаачилна. Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр санаачилж, 160 мянган айлыг орон сууцжуулсан. Одоо 400 мянган айл орон сууцанд орох хүсэлтэй. Энэ хөтөлбөрийг боловсруулж, гаргана. Төмөр замаа эрчимжүүлэхийн тулд бодлого гаргана. Эдийн засгийг 2-3 дахин өсгөх бодлого гаргана. Нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэнэ.

Гурав дахь нь авлига орчин яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр бид бодлого гаргана. Ард иргэд авлигаас болж бид ядуу байна гэж үзсэн байна. Нэг авлигачийг барьж байхад, нөгөө нэг авилгачид хээл хахууль авч байх. Тийм учраас авлигын аквариумыг хагална. Тендерийн хуулин дотор дараагийн авлигач төрж байдаг юм байна. Хааяа нэг жараахай барьдаг, бусад нь аквариум дотор амьдарч байна. Тендер нэрийн дор бүлэглэж хулгай хийдэг бүлэглэлийг үгүй хийнэ. Н.Ганибал гиүүнээр ахлуулан, ажиллуулна. Тендер боллоо, санал гарлаа, минутын дотор дүгнэдэг хууль гаргана. Тэгэхгүй бол Тендерийн  хуулиар халхавчлаад Тавантолгойн уурхай, “Эрдэнэт” үйлдвэрт, орон нутаг, яамд дээр хулгай гардаг юм байна.

Дөрөвт, Ардчилсан нам парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Ард түмний  90 хувь нь улс төрийн намд, 50-60 хувь нь Засгийн газар, УИХ-д итгэхгүй байна. Энэ хүрээнд гурван том сэдэв байна. Улс төрийн нам яавал арын хаалга, хуйвалдаанд, албан тушаалын төлөө биш болох вэ. Намын гишүүдийг татваргүй болгох гэх мэтээр тодорхой шийдэл гаргана. Сонгуулийн хууль. Яавал мөнгөний хамааралтай сонгуулийг алга болгох вэ гэдэг дээр тодорхой ажлыг хийнэ. С.Одонтуяа гишүүнээр ахлуулаад ажлын хэсэг ажиллуулна.

Ардчилсан нам энэ асуудал дээр манлайлал үзүүлээд улс төрийн орчныг цэвэрхэн болгож байж, монголчууд цаашдаа төрдөө итгэх юм байна. Тодорхой шийдэл гараад явна гэдэгт итгэлтэй байна.

Тавдугаарт, Ардчилсан нам ардчиллыг бэхүүлжхийн төлөө, ардчиллыг зөв болгохын төлөө зүтгэнэ. Бид цаашаагаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй Ардчилсан намыг бий болгоно. Маш тунгалаг болох хэрэгтэй, маш ойлгомжтой болно. Ардчилсан нам хамтын удирдлагатай нам болно, хэн нэгний сүүдэрт орохгүй, хамтаараа хариуцлагаа хүлээдэг нам болно. Нээлттэй нам болно. Ардчилсан намтай хатмрахыг хүсч байгаа бүх хүнтэй хамтарна. Ардчилсан нам гишүүнээ хөөдөггүй нам болно. Ардчилсан нам дотор олон ургальч үзэл амьдардаг болно.

Хууль эрх зүйн орчноо шинэчилж, батална. Ч.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаргана. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний бодлогын хороо зэрэг дээр эрх мэдлийг тарааж өгнө.  Нийт гишүүдийн оролцоотой шийдвэр гардаг,  бодлого гардаг нам болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдүүд үндэснийхээ бичгийг сурч, өв соёлоороо бахархав

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд...

Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл...

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гурван боть...

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын...