Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрч Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 67 хувьтай үргэлжилж байна. Уг авто замыг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор 2024-2025 онд газар чөлөөлөлтийг хийж, шугам сүлжээг угсарснаас гадна эхний ээлжийн 300 метр авто замыг барьсан. Харин энэ онд үлдсэн хоёр эгнээ бүхий 380 метр авто замын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийх юм” гэв.

Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...

СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ. Сонгуулийн...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...