Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс дэх Нео сити хотхоныг дайран өнгөрч Нүхтийн авто зам хүртэлх дөрвөн эгнээ бүхий 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийх юм.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус ажлын гүйцэтгэгчээр “Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ шалгарч, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр авто замын тэг тэнхлэг хүлээлцсэн. Ийнхүү газар шорооны ажлыг эхлүүлээд байна. Уг авто замыг наймдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй” гэв.

Тус авто зам ашиглалтад орсноор Яармаг, Нисэх орчмын түгжрэлийг бууруулна. Мөн Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам руу хүрч, цаашлаад Эрчим хүчний гудамж руу хүрэх өргөн коридор үүсэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...

СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ. Сонгуулийн...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...