Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аваргын анхны алтан медалийг хүртэв

Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Энэ сарын 10-нд нээлтээ хийсэн Чонсоны дэлхийн цомын тэмцээн Азийн аварга шалгаруулах тэмцээн давхар болохоороо онцлог. 2018 онд болсон тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм.

Энэ жил эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд  хоёр дахь удаагаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэмцээнд дэлхийн 19 орны 105 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...