“Invest in Mongolia 2019” бизнес форум Токио хотод эхэллээ

ХХААХҮЯ, ЖДҮХСан, Монголын Үндэсний Хөгжлийн Газар, ЭОУХТөв байгууллагууд Япон улсын Эдийн засаг, Худалдаа Аж үйлдвэрийн яам, Жетро байгууллага, Японы Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийн Холбоо хамтран Япон Монголын бизнес форумыг 2019 оны 12 сарын 18-22 ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн Invest in Mongolia 2019 арга хэмжээнд Монголын талаас 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Японы талд танилцуулах зорилгоор уул уурхайн бус хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, зөвлөх үйлчилгээний салбарын төлөөлөл бараа бүтээгдэхүүний дээж, танилцуулгаараа үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Япон-Монголын бизнес форумд Японы талаас 200 гаруй албан болон бизнесийн төлөөлөл оролцож байна.

Форумд ҮХГ-ын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, ХХААХҮЯ-ны НБТГ-ын дарга М.Энх-Амар Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь боломжууд, ҮХГ-ын СХБЗГ-ын дарга Д.Эрдэнэбаяр “ЖДҮ-ийн мэдээллийн нэгдсэн сан” сэдвээр  илтгэлүүдийг тавилаа.

Форумын үеэр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, Монгол улсын бизнесийн салбарынхан Японы бизнесийн төлөөлөлтэй  бизнес уулзалтуудыг хийх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12-р сард Монгол улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Япон улсад ажлын айлчлал хийхдээ, Япон Улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яам /METI/-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулж, хоёр орны Жижиг, дунд үйлдвэрлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцсон бөгөөд тус ажлын хүрээнд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам /METI/, Японы Гадаад худалдааны байгууллага /JETRO/, Японы Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес форумыг ийнхүү зохион байгуулж байна.

1 сэтгэгдэл

  1. СКАЖИТЕ «НЕТ» БОЛИ В СТУПНЯХ И
    НЕКРАСИВЫМ «КОСТОЧКАМ» НА НОГАХ!
    ВЕРНИТЕ КРАСОТУ И ЗДОРОВЬЕ СВОИМ НОГАМ!

    Профессищнальная шина Валюфикс®
    *Возвращает стопе природную форму,предохраняет и снимает болезненную опухоль.
    *При помощи специальной конструкции шины, плюсневой подкладки и пальцевой повязки стабилизируется положение стопы и регулируется ее правильная нагрузка
    *Предотвращает дальнейшее прогрессирование деформации сустава.

    ЗАКАЖИТЕ СЕЙЧАС СО СКИДКОЙ 50% + АКЦИИ И ПОДАРКИ ОТ МАГАЗИНА!
    БЕЗ ПОДАРКА НЕ ОСТАНЕТСЯ НИКТО! СПЕШИТЕ!

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...