Нийслэлийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгуулжээ

Хүүхэд, залуучуудад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15, 18, 32, 52, 75, 115 дугаар сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалтыг өнөөдөр тус дүүргийн 52 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан, 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд болон бусад холбогдох албаны хүмүүс, тус сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид оролцов.

Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн 100 гаруй сургуульд цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Эх орныхоо ирээдүйн эзэн болох хүүхэд, багачуудад зөв хандлага төлөвшил, эх орноо хайрлах үзэл төлөвшүүлэх зорилгоор өнөөдөр та бүхэнтэй бид нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад хариулна. Хүний хүсэлд хүний мөн чанар оршдог гэдэг. Та бүхний ирээдүйн сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Батлан хамгаалах яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтран гаргасан сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дүүргийн 16 ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй сурагчдад, Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний анги, байгууллагын 12 офицер, ахлагч нарыг оролцуулж, цэрэг, эх оронч үзэл, ёс зүй, ухамсарыг төлөвшүүлэх, Эх орон, байгаль орчноо хайрлан, хамгаалах зөв хандлагыг дээшлүүлэх, Улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо, зөв хандлага чухал гэдгийг ойлгуулан сурталчлах зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон аймгуудад сургалтыг зохион байгуулах аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...