Авто зам ашигласны төлбөрийг нэмэх шийдвэрийг хүчингүй болголоо

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар 12 дугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэх шийдвэрийг ийнхүү хүчингүй болгов.

Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах юм.

Хуралдааны үеэр үеэр Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг  хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэв.

НИТХ дахь АН-ын төлөөлөгчид төлбөрийг нэмэх хэрэггүй гэсэн өмнөх хурлын үеэр  баримтлаж байсан байр сууриндаа хэвээр байсан байв. Мөн сонгууль дөхсөн нь авто зам  ашигласны төлбөрийг нэмэх шийдвэрт нөлөөллөө,  өөр  цаг үед байсан бол үүнийг эсэргүүцэх  хүн гарахгүй байсан гэсэн байр суурийг зарим төлөөлөгч хэлж байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...