Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нөхрөөсөө 24 насаар эгч, нөхрийнхөө дунд сургуулийн багш байсан нь өнөө цагийн адармаатай дурлалын жишээ болон байнга яригддаг. Уг нь ийм насны зөрүүтэй хос цөөнгүй байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ч эхнэрээсээ 24 насаар ах. Гэвч эмэгтэй нь эрэгтэйгээс эгч, бас багш нь байсан түүх ховор болохоор энэ дурлал үргэлжид бусдын анхаарлыг татсаар ирсэн юм.
Чинээлэг айлын бага охин
Брижит Макронтой ижил Хойд Францын Амиенс нутгийн хүн. 1953 онд зүүн Францын жижгэвтэр Амьен хотод шоколад үйлдвэрлэгч чинээлэг гэр бүлийн зургаан хүүхдийн бага нь болон мэндэлжээ. Тэрээр эцгийнхээ ашиг орлого өндөртэй амттаны үйлдвэрийн бизнесийг үргэлжлүүлэхийг хүсэлгүй франц-латин хэлний багш болсон байна.
39 настай багш 15 настай сурагч хүүгийн дурлал
Брижит Макронтой танилцахаас өмнө энгийн л амьдралаар амьдарч 1974 онд 21 настайдаа банкны ажилтан Андре Луи Озьертай гэр бүлж болж 2 охин, нэг хүү төрүүлжээ. Брижит багшаар ажиллаж байхдаа жүжгийн дугуйлан удирддаг байсан бөгөөд энэ үед 16-тай сурагч Эммануэл Макрон түүнд дурлаж, хичээлийн жилийн төгсгөлд сэтгэлээ илчилсэн гэдэг. Жүжгээ бэлдэн оройтож, гэр нэг зүг тул харих замдаа элдвийг ярин буцдаг байсан багш шавийн харилцаа аажимдаа өөр харилцаанд шилжжээ. Мэдээж багү бүсгүй энэ харлааг үгүйсгэж, ингэж болохгүй тухай сурагчдаа олон хэлж ойлгуулахыг оролдсон ч түүний шаргуу, мөн ухаалаг занд яваандаа эрхгүй татагдах болсон гэдэг.
“Тэр үед бид хоёрын дунд юу ч байгаагүй. Биднийг холбож ярьдаг байсныг эс тооцвол. Миний бүх анхаарал хүүхдүүд рүүгээ ханддаг байсан. Себастьян, Лорен, Тиффэн нараасаа өөр хэнийг ч анхаардаггүй байлаа” гэж Брижит ярьсан байдаг.
Брижит хожим Макроныг өсвар насны хүүхэд гэхээргүй маш ухаалаг үе тэнгийнхэнтэйгээ огт адилгүй, онцгой хүүхэд байсан тухай нь дурссан байна. Мэдээж яваандаа багш хүүгийн жигтэй харилцаа ил болж хүмүүс бүгд л Брижитийг шүүмжилж элдэвлэх болсон байна. Энэ үе хамгийн хэцүү үе байсан гэж Брижит дурсаад найз нөхөд нь хүртэл бүгд түүнтэй харьцахаа больсон гэж дурссан юм.
Макроны хайрт бүсгүй ээжээс нь гурван насаар дүү
24 насны зөрүүтэй хайрын романс Макроны ээж аавд огтхон ч таалагдахгүй нь лавтай. Хүүгийнх нь хайртай бүсгүй өөрөөс нь 3хан насаар дүү байхад хэн ч таагүй хүлээж авах нь ойлгомжтой.
Тэд хүүгээ үеийнхээ охиныг сонирхохыг гуйж шаардаж, хэргийн эзэн багштай хүртэл уулзсан байна.Хүүгээ орхихыг гуйсан Макроны аав ээжид Брижит юу ч амлаагүй бөгөөд эцэг нь ядаж хүүг 18 нас хүртэл уулзахгүй байхыг гуйсан гэдэг. Макроны аав ээж үүний дараа зөрүүд хүүгээ эгчмэд багшаас нь салгахаар Парис руу өөр сургуульд шилжүүлжээ.
Гэвч хол зай ч тэдэнд саад болоогүй бөгөөд хүү амралтын өдрүүдээр нууцаар Амиенст очиж Брижиттэй уулздаг байжээ. Мөн байнга л утсаар холбогдож, хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг байснаа Брижит хожим дурссан нь бий. Брижит нөхрөөсөө салахаар шийджээ. Ингээд хуучин амьдралаа Амиенд үлдээж, Парис руу явсан байна. 13 жил нэг нэгнээ гэсэн хайр сэтгэл үргэлжилсээр 2007 онд тэд гэрлэжээ. Тэр үед Брижит 54 настай байсан бол Макрон 29-тэй байсан гэнэ. Парист болсон тэдний хуриманд Брижитийн хоёр охин л байлцсан аж.
Өсвөр насны хүүтэй хайр сэтгэлтэй болсон багшийг аав ээж нь цагдаад өгч болох л байсан. Гэвч ингээгүйд Макроны нөлөө бий. Мөн тухайн үед бас нэгэн ийм хэрэгт холбогдсон багш эмэгтэй шоронд орсны дараа хүү амиа хорлосон нь цагдаад хандахгүй байх шалтгаан болсон байна. Макрон 17-тойдоо Парис руу суралцахаар явахдаа өөрийн багш Троньёд “Таны юу ч хийсэн бай би тантай гэрлэх болно” гэж хэлж байжээ.
Эхнэр нь болсон ч түүнд багшилдаг хэвээр…
Хатагтай Брижит нөхрийнхөө карьерыг чиглүүлж, сайн зөвлөгч нь болж чадсаны нэг жишээг тэрээр Макроны улс төрийн илтгэл, ярианы агуулгыг гаргахад тусалдагаас нь харж болно. 2015 онд буюу нөхөр нь сангийн сайд байх үеэр Троньё нөхрийнхөө ажилд туслахын тулд ажлаасаа гарчээ. Францын телевизийн хийж байсан баримтат кинонд Троньёг Макроны багш хэмээн танилцуулж байж. Баримтат киноны нэгэн үзэгдэлд Макроны илтгэлийг бэлдүүлэн илүү чанга ярь гэж зааварчилж буй нь бичигдэн үлдсэн байдаг аж.
Тэд дундаасаа хүүхэдтэй болох бодолгүй
Макрон эхнэрийнхээ 7 ач зээг өөрийн юм шиг халамжилдаг аж. “Бид дундаасаа хүүхэдтэй болох бодолгүй, төрсөн хүүхэд, ач зээ надад хэрэггүй” хэмээн Макрон BMFTV-д өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Heavy.com-ийн мэдээлснээр Брижитийн бага охин 30 настай Тифани нь Макроны сонгуулийн штабт хуульчаар ажилласан байна. Том охин Лоранс нь Макронтай нэг ангид сурч байжээ.
Брижитийн дотнын найз бүсгүй, Брижит надад Макроныг гэрлэхийг гуйсаар байгааг хэлсэн. Би та хоёр нэгэндээ хайр сэтгэлтэй, асуудал юу байна гэхэд тэрээр Макрон хэзээ нэгэн цагт өөрийн үр хүүхэдтэй болохыг хүсэх байлгүй гэж хэлсэн хэмээн ярьсан байдаг. Бүсгүйн энэ санаа зовинол Макроны хүүхэд хүсэхгүй гэсэн амлалтаар арилж магадгүй тэд гэрлэсэн биз ээ.
Брижит дэгжин хатагтай
Брижит тун ч мэдрэмжтэй хувцасладаг нэгэн. Мөн сайн брэндэд дурлагч бөгөөд Францын “Christian Dior” болон “Louis Vuitton”-ий томоохон дэмжигч гэгддэг. Хөрөнгө чинээтэй гэр бүлд өсч, хангалуун амьдралаар амьдарч ирсэн түүнд тансаг эд хэрэглэнэ гэдэг энгийн хэв маяг ч байх. Ямартай ч тэрээр хувцаслалтаараа даруй 10 нас залуу харагддаг бөгөөд өдгөө 66 настай ч өндөр өсгийт, нарийн джинс, пүүз, богино даашинзаар гаргарахаа мартдаггүй.
Уламжлалт биш гэр бүлийн үнэнч хайр
Макрон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатандаа ялах үеэрээ “Түүнгүйгээр би “би” биш байх байсан” гэж хэлсэн бол хатагтай Брижит энэ л хайраар амьдрах ёстой”-гоо мэдэрсэн учраас ийм сонголт хийсэн. Миний үрчлээс болон түүний залуу нас нь бидэнд хамтдаа байхад саад болдоггүй” гэсэн юм. Үнэхээр ч Макроны хэлснээр тэд уламжлалт гэр бүл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой ч тэдний гэр бүлийн хайр бусад гэр бүлийнхээс илүү гарна уу гэхээс огтхон ч дутахгүй”гэсэн нь үнэн байх. Хосууд тун ч халуун дотно харилцаатайг гэрэл зургууд бэлхэнээ гэрчилдэг бөгөөд Брижитийн бага охин өнөө цагийн хамгийн үнэнч хайр гэвэл би тэдний хайрыг хэлнэ гэсэн байдаг.