Хөлбөмбөгийн лигийн тоглолтыг “доргиосон” модель бүсгүйн халуухан зургууд

2018-2019 оны Европын хөлбөмбөгийн улирлын аваргуудын лигийн  тоглолтод Английн Ливерпүүл, “Тоттенхэм Хотспур” клубууд шалгарч, тоглолтын 87 дахь минутад оруулсан голоор “Ливерпүүл” клуб зургаадахь удаагаа түрүүгээ хүртсэн.

Харин уг тоглолтын үеэр ОХУ-ын модель Kinsey Wolanski гэгч 21 настай бүсгүй тоглолтын талбайд хагас нүцгэн гарч гүйсэн байна. Түүнийг хамгаалагчид хурдан хугацаанд талбайгаас гаргасан ч тэрбээр талбай дээр 30 секунд байсныхаа төлөө өөрийн дагагчийн /IG/ тоог 2,5 сая болгож чадаж дэлхий нийтийн анхаарлыг татав.  Мөн тэрээр найз залуугийнхаа “Vitaly Uncensored” гэсэн насанд хүрэгчдийн сайтын нэрийг бичсэн усны хувцас өмссөн байсныхаа ачаар тус сайтаа ч олонд таниулж орлогыг нь нэмэгдүүлж чаджээ.

Kinsey Volansky-ийн найз залуу Vitaly Zdorovetskiy өмнө нь мөн л энэ маягаар олны анхаарлыг өөртөө татаж байсан нэгэн. Тэрбээр 2016 оны NBA-ийн финалын тоглолтын үеэр цээжин дээрээ “Trump Sucks” хэмээн бичиж байсан байна. Мөн 2014 онд болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ын үеэр талбай дээр цээжээ гарган гүйж байгаад хөөгдсөн удаатай.  Энэ мэт оролдлогоосоо болж тэрээр томоохон цэнгэлдэх хүрээлэнд орж чадахгүй болсон ч халаагаа найз бүсгүйдээ өгсөн байжээ. Тэрээр инстаграммдаа, хэдийгээр бүх цэнгэлдэх хүрээлэнд надад хаалттай ч  би найз охиныхоо үзэсгэлэнт өгзөг аваргуудын  лигийн финалын тоглолтыг доргиохыг харахаар ирсэн гэж бичжээ. Мөн найз бүсгүйтэй гэрлэхээ тэсэн ядан хүлээж буйгаа ч дурдсан  байв.

 Vitaly Uncensored сайт 10 сая дагагчтай бөгөөд  найз охиных нь галзуу үйлдэл 3,9 сая ам долларын реклам сурталчилгааг тус сайтад оруулсан гэсэн мэдээлэл байна.

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бритнигийн царайлаг найз залуугийн барны хаалгачаас загвар өмсөгч болсон түүх

Алдарт дуучин Бритни Спирс фитнеес дасгалжуулагч, загвар  өмсөгч залуутай болзоод...

Францын Ерөнхийлөгчийг “бүтээсэн” 24 насны зөрүүтэй адармаатай хайр

Францын  тэргүүн хатагтай Брижит Макрон нөхрөөсөө 24 насаар  эгч,...