Байлдааны Самбод хэн түрүүлж бооцоог хүртэх бол

Монголын Самбо бөхийн холбоо нь Дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэх /сонгон шалгаруулах/ зорилгоор Спортын төв ордны “А” зааланд өнөөдөр маргааш 2019 оны “Самбо бөхийн шилдэг наймын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдаж байгаа бол нөгөөдөр дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй Байлдааны Самбо бөхийн төрлийг сурталчлах, клуб тамирчдын бэлтгэл сургуулилалтын түвшинг сайжруулах, удахгүй эхлэх холимог багийн дэлхийн цомд оролцох тамирчдын ур чадварыг зорилгоор Байлдааны Самбо бөхийн багийн бооцоот тэмцээнийг  мөн Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулах гэж байна.
Тэмцээний хөтөлбөр

2019.5.30нд
10.00-13.00 Тэмцээний бүртгэл мандат
16.00-17.00 Хяналтын жин үзнэ
17.00-18.00 Албан ёсны жин үзнэ
2019.5.31нд
10.00-17.00 Тэмцээний урьдчилсан барилдаанууд
17.00-17.30 Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа
17.30-19.30 Шигшээ барилдаанууд, Шагнал гардуулах ажиллагаа

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит  Самбо бөхийн холимог багуудын “MAЗААЛАЙ ” дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотноо Буянт Ухаа спортын ордонд ирэх долдугаар сарын 14-нд болно.Тэмцээнд оролцох тамирчдын жинг сонирхуулъя.

 Эрэгтэйчүүдийн 3 жин: 68 кг, 74 кг ,+100 кг

 Эмэгтэйчүүдийн 3 жин: 48 кг, 56 кг, 68 кг

 Байлдааны самбо жин: 62 кг, 90 кг, +90 кг

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглоход 9 хоног үлдлээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглолт хийхэд...

Монголын уулчид мөнгөн медаль хүртэв

Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Red Fox Elbrus...

Манай тамирчин тусгай олимпоос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15...