Хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглоход 9 хоног үлдлээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглолт хийхэд есхөн хоног үлдэв. Шийдвэрлэх хоёр тоглолтын өмнө шигшээ багийн довтлогч Н.Наранболд тэмцээний талаарх мэдээллийн ийн товчхон хүргэж байна.

“Миний төдийгүй багийн зарим гишүүдийн бэртэл эдгэрч байгаа. Тайланд ирж бэлтгэл хийснээр шигшээ багийнхны ойлголцол жигдэрч, тоглолтын агуулга сайжирсан. Энэ нь өндөр темптэй бэлтгэл хийсэнтэй холбоотой гэж бодож байгаа”.

“Бид Брунейн шигшээ багийн хэд хэдэн тоглолтыг үзэж анализ хийсэн. Миний хувьд хаалгач хамгаалагчдынх нь нуруу намтайг ашиглан биеийн хүчээр илүүрхэж, багийнхаа тактикийг бүрэн төгс гүйцэтгэхээр хичээж бэлтгэлээ базааж буй.

“Миний хувьд хоёр дахь ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолт. Гоол оруулахыг хүсч байгаа ч түүнээс илүү баг маань дараагийн шатнаас шалгараасай гэж хүсч байна. Хэрэв гоол оруулбал, гоолын баяраа өвөрмөц байдлаар тэмдэглэхээр бодсон байгаа”

“Олон улсын тоглолт хийхээр шигшээ багийн бүрэлдэхүүнд байх их сайхан мэдрэмж. Тоглолтын өдөр дөхөх тусам маш их догдолж түүнийхээ хэрээр тайван байхыг хичээж байна”

“Брунейтэй хийх тоглолтын өмнөх өдөр бол мөрөөдөлдөө хүрэхэд ганцхан алхам дутуу үлдсэн өдөр байх болно” гэлээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Байлдааны Самбод хэн түрүүлж бооцоог хүртэх бол

Монголын Самбо бөхийн холбоо нь Дэлхийн аварга, Азийн аварга,...

Монголын уулчид мөнгөн медаль хүртэв

Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Red Fox Elbrus...

Манай тамирчин тусгай олимпоос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15...