Монголын уулчид мөнгөн медаль хүртэв

Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Red Fox Elbrus Race 2019-д Монгол Улсын баг тамирчид оролцож бахдам сайхан амжилт гаргалаа. Тэр дундаа Монголын Уулчдын Үндэсний Холбоо, UB Hiking клубийн тамирчин спортын дэд мастер Д.Отгонхүүгийн амжилтыг онцлон дурдах нь зүйтэй. Тэрбээр Red Fox Elbrus Race 2019-ийн хамгийн хүнд төрөл болох Skyrace буюу Бочки /3750м/-Эльбрус /5642м/ төрөлд 168 тамирчин оролцсоноос 3:01:32 цагийн амжилтаар II байр эзэлж мөнгөн медаль хүртэв. Тамирчин залуу гадаадын олон орны тамирчид өрсөлддөг энэ төрөлд 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртэж байжээ.

Red Fox Elbrus Race бол жинхэнэ ОХУ-ын Ялалтын баярын босгон дээр жил бүр зохиогддог уламжлалтай. Д.Отгонхүүгийн ахалсан баг нэр хүндтэй олон улсын энэхүү тэмцээний гол тоглогчдын нэг болсон нь онцлог байлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Байлдааны Самбод хэн түрүүлж бооцоог хүртэх бол

Монголын Самбо бөхийн холбоо нь Дэлхийн аварга, Азийн аварга,...

Хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглоход 9 хоног үлдлээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглолт хийхэд...

Манай тамирчин тусгай олимпоос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15...