Самбо бөх “Лос-Анжелес-2028” олимпийн хөтөлбөрт багтах уу?

Олон улсын самбогийн холбоо (FIAS) -ны тэргүүн Василий Шестаков SPORTACCORD хурлын үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэр самбо бөх олимпийн их гэр бүлд тавтай морилохыг урин ерөөжээ.Өнгөрсөн жил самбо бөх ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн спортын холбооны зиндаанд дэвшсэн бөгөөд гурван жилийн  “орлогчийн”  хугацаанд бүх шаардлагыг биелүүлбэл олимпийн наадмын хөтөлбөрт нэрээ дэвшүүлэх эрхтэй болох юм.

Гэхдээ “Парис-2024” олимпийн нэмэлт 4 төрөл хэдийнэ батлагдсан тул “Лос-Анжелес-2028” олимпийн хөтөлбөрт багтахын төлөө өрсөлдөх боломжтой.  “Парис-2024” олимпод 19 спорт дөрвөн суудлын төлөө өрсөлдсөнөөс спорт авиралт, сёрфинг (Далайн мандлаар ялтсан хавтангаар гулгах), скейтбоод (Дугуйт хавтанцар), брейк бүжиг  шалгарч, караэтэ, сквош, бейсбол-софтбол, боулинг, шатар, снүүкер , мото уралдаан, петанк зэрэг 19 спорт  улаан шугамны доогуур шахагджээ.

ОУОХ нь “Токио-2020”-оос эхлэн олимпийн хөтөлбөрийн “архаг цэрэг ” 28 спорт дээр тухайн олимпийг  зохион байгуулах хорооны сонгосон 5 шинэ спортыг нэмж оруулдаг шинэ, дэвшилтэт журмыг нэвтрүүлж эхэлснээр бусад “гологдмол” гэгдэх олимпийн бус спортын төрлүүд ч өрсөлдөх боломж нээлттэй болж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...

Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...