АНУ 75 орны иргэдэд цагаачлалын визээ түр зогсоожээ

АНУ-ын Төрийн департамент 75 улсын иргэдийн цагаачлалын визийн боловсруулалтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ 75 улсад манай улс багтаж байгаа юм.

Энэ шийдвэр 1-р сарын 21-ээс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд түр зогсох хугацаанд иргэдийг шалгах үйл явцыг дахин үнэлэх зорилготой гэж Төрийн департамент мэдэгджээ — жишээ нь, иргэд “public charge” гэх ойлголтоор засгийн газрын тэтгэлэг, нийгмийн халамжид түшиц хамрагдлаг байдлыг шалгах ажээ. Толруулбал, цагаачлал нэрийн дор тус улсын татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн халамжид хамрагдах, эмчлүүлэх явдал хэрээс хэтэрсэн, бүр луйврын шинж чанартай болж байгаа тул ийм шийдвэрт хүрсэн гэж тайлбарлаж байна.

Миннесота мужид саяхан Сомали гаралтай цагаачид АНУ-ын нийгмийн халамжийн хөтөлбөрийг ашиглан хүүхэд харах төв, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх нэрийдлээр олон зуун сая доллар завшсан үйлдэл гарсан юм.

Энэ шийдвэр  аялал болон богино хугацааны ажил/сургууль зэрэг non-immigrant визүүдэд  хамаарахгүй ажээ.

Цаашдаа эдгээр 75 улсын иргэдэд цагаачлалын виза олгохдоо эмнэлгийн тусламж, нийгмийн халамжид хамрагдаж болзошгүй (өндөр настай, илүүдэл жинтэй бол татгалзах) зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзана гэсэн мэдээллүүд  хэвлэл мэдээллээр нийтлэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...