Бэкхэмийн гэр бүлийг хагаралдуулсан бэр Никола гэж хэн бэ?

Үлгэр жишээ гэгддэг байсан Бэкхэмийн гэр бүлийн зөрчил олны анхаарлын төвд байсаар байна. Учир нь том хүү Бруклин Бекхэм аав ээж дүү нартайгаа харилцаагаа тасалж, зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж тэдэнтэй харьцаж байгаа юм.
Бруклин өөрийн аав, ээж, дүү нараа Instagram хаягтаа блоклосон бөгөөд аавынхаа 50 насны төрсөн өдөр, хаант өргөмжлөл хүртсэн зэрэг чухал үйл явдлуудад эхнэрийн хамт ирээгүй билээ. Харилцаа ингэж хагарахад Бруклины эхнэр Николаг буруутгасан өнцөг олон нийтийн дунд их байгаа юм. Тэгвэл хэргийн эзэн Никола буюу Бэкхэмийн бэр хэн бэ?

Тэрээр чинээлэг айлын охин ба жүжигчин мэргэжилтэй. Эцэг Нельсон Пельтц нь Америкийн баян бизнесмэн бол эх Клаудия Хеффнер Пельтц  нь загвар өмсөгч.
2022 оны 4 р сар 9-нд Бруклин Бекхэмтэй гэрлэсэн бөгөөд тэд удаан хугацаанд үерхэж байгаад гэрлэсэн хос юм. Никола багадаа жүжигчний гараагаа эхлүүлсэн ба нэгэн зэрэг томоохон кино, телевизийн бүтээлүүдэд дүр бүтээж, олон нийтэд богино хугацаанд танигдсан жүжигчин. The Last Airbender (2010) кинонд Катарагийн дүр, Bates Motel цувралд Bradley Martin-ий дүр, Transformers: Age of Extinction (2014) кинонд Tessa Yeager-ийн дүр дээр ажиллаж байжээ. Мэдээж түүнийг  баян айлын эрх охин, хүссэнээ хүртдэг гэх шүүмж байнга дагадаг. Одоо үүн дээр нь хүмүүжилтэй айлын хүүг гэр бүлтэй нь хагаруулсан гэх шүүмж нэмэгдэх болсон юм.

Эх сурвалжуудын мэдээллээр (People, The Standard гэх мэт)  Никола хадам ээж Викториа Бэкхэмтэй таарамжгүй харилцаатай. Тэдний харилцаа  2022 онд Бруклин ба Николагийн хуримтай холбоотойгоор анх хүйтэрсэн гэсэн яриа бийн. Тодруулбал, Никола хуримандаа хадам ээжийнхээ “Victoria” брэндийн даашинз өмсөхөөр тохиролцсон ч Valentino-ийн даашинз өмссөн нь маргааны эхлэл байсан гэх яриа бий.

Мөн хуримын бүжгийн үеэр Викториа хүүгээ эхнэрээс нь илүү анхаарч Николаг уйлуулсан гэх ам дамжсан  яриа ч байдаг.
Ямартай ч 3 жил үргэлжилсэн таагүй харилцаа наашлах нь бүү хэл улам даамжрах хандлагатай байна гэж хэвлэлүүд дүгнэж буй бөгөөд хамгийн сүүлд гэхэд
Никола тик ток дээрх Бэкхэмийн гэр бүлийн маргаантай холбоотой мэдээллийн Бруклиныг өмөөрсөн сэтгэгдэлд лайк дарсан байна. Мөн өөрийн инстаграмаас Бекхэмийн гэр бүлийн бүх зураг, дурсамжийг устгажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...