Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барина

Нийслэлийн хэмжээнд 2026 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина.

Улсын төсвөөр таван сургууль, гурван цэцэрлэг, нийслэлийн төсвөөр есөн сургууль, есөн цэцэрлэг, дүүргийн төсвөөр нэг сургууль, нэг цэцэрлэг, Азийн хөгжлийн банкны зээлээр 15 сургууль, нэг цэцэрлэг барина. Боловсролын салбарт нийт 137 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийт долоон сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд долоон сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хоёр спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой болсон юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...