Дархад ястны өв соёлыг хүнхэр тайгад сурталчилна

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жаргантын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг “Хаан тэнгэрийн Самгалдай” төвөөс зохион байгуулахаар зарласан. Гэвч нутгийн иргэд онгон дагшин газар нутагт зохион байгуулахгүй гэсэн учраас цуцлагдаж Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт энэ сарын 18-нд “Маанар” өвлийн эвентийг хийхээр болжээ.

Энэ үеэр үндэсний урцан гэр, нуруу шар, дархад тува дууны уралдаан, цааны уралдаан болж Маанарын хоол цайны соёл, тоглоом наадгай, дуу хуур өв соёлоос танилцуулна. “Маанар” гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр нутаглах дархад ястны нийтлэг нэр юм. Маанарууд бол ажилсаг, шооч гэдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...