Цасан шуурганд төөрсөн гурван иргэний нэг нь амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Тодруулбал:
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн “Эрээн-Уулын нөмөр” гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.
Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...