Филиппинд 114 хүний амийг авсан “Калмаэги” хар салхи Вьетнамыг дайрч байна

Нутгийнхны дунд Тино нэртэй “Калмаэги” хар салхи Филиппиний бүх хотыг үерт автуулж, 114 хүний ​​амийг авч одож, 100 гаруй хүн сураггүй болсон. Хар салхины улмаас олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба ялангуяа хүн ам ихтэй Себу арал, жуулчдын  бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэлт хийжээ.  Калмаэги 24 цагийн дотор арал дээр нэг сарын бороотой тэнцэх хэмжээний бороо асгаж, уулын бэл, хот суурин газар руу шавар, хог хаягдлыг урсгасан байна. Өндөр газар гарч чадсанууд нь амьд үлдэж үерийн усанд автобус, тээврийн чингэлэг шидэгдэж буй аймшигтай үр зургийг  харсан байна. Шуурга нь  чанаргүй барилгатай, ядуу дүүргүүдийн хорооллуудыг бүхэлд нь сүйрүүлсэн ба Мели Саберон дүүрэг хамгийн аймшигтай сүйрэлд өртөж, Талисай хот бараг тэр чигтээ сүйджээ.

“Бидэнд гэр байхгүй. Бид гэрээсээ юу ч авч гараагүй. “Бид бороо, салхи ингэтэл ихэснэ гэж төсөөлөөгүй. Бид өмнө нь олон хар салхи болж байсан ч энэ нь маш өөр байсан.” гэж хар салхинд орон гэр нь сүйдсэн иргэн BBC-д ярьсан  байна. 

Филиппинд ийн охирол учруулсан хар салхи өчиигдрөөс Вьетнамыг дайрч байна.  Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон засгийн газрын цахим порталд мэдээлснээр тус улсын эрэгт 149 км/цагийн хурдтай салхи шуурч байгаа тул 260,000 гаруй цэрэг аврах ажиллагаанд бэлэн байна.

Тус улсын зургаан нисэх онгоцны буудлыг хаасан ба Вьетнамын үндэсний цаг уурын шинжээчид ойрын зургаан цагийн дотор долоон хот, мужийн олон зуун суурин газар үерт автаж, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байна гэж мэдэгджээ.

Хүчтэй шуурганы улмаас байшингийн дээвэр урагдаж, зочид буудлын шилэн хавтан хагарч, хотын гудамж, хөдөө орон нутгийн зам дагуух моднууд үндсээр нь унасан, хугарсан гэх мэт хэд хэдэн мужаас хохирол амссан тухай мэдээллүүд аль хэдийн ирсэн байна. Куй Нон дүүрэгт гол замууд дээр мод унаж, зочид буудлуудын цонх хагарчээ. Хар салхи Вьетнамд орон нутгийн цагаар  өчигдөр 19:29 (GMT 12:29) цагт даййран ирсэн ба хүчтэй салхи, аадар бороо үргэлжлэн орсоор гэр орон нь нурж, усанд автсан дуудлага олноор ирсээр байгаа ажээ. 

Вьетнамын арми шуурганаас ангижрах ажилд 260 мянга гаруй цэрэг, бие бүрэлдэхүүн, 6700 гаруй автомашин, техник хэрэгсэл, тэр дундаа зургаан нисэх онгоцыг бэлдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...