Пафф Дидди хар тамхины хөтөлбөрт хамрагдаж маш сул хамгаалалттай хуаранд ялаа эдлэх хүсэлт гаргалаа

Шон “Дидди” Комбсын хуулийн баг түүнийг  “FCI Форт Дикс”-ийн хар тамхины хэрэглээний хөтөлбөрт (RDAP) хамруулж, ялыг нь Нью Жерси мужийн Форт Дикс дахь холбооны засан хүмүүжүүлэх газарт эдлүүлэхийг хүссэн өргөдөл гаргажээ.  Уг засан хүмүүжүүлэх газар нь Нью Йоркоос 90 минут, Филадельфиас нэг цагийн зайд оршдог бөгөөд бусад энгийн шоронг бодоход маш чөлөөтэй байж болдог газар  юм. Тодруулбал, хүмүүжигч нар ямар  нэгэн  байшинд хоригдохгүй бөгөөд сул чөлөөтэй кэмптээ явж болдог байна. Амралтын  өдрүүдээр  гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж болох бөгөөд  хэрэв тэнд ялаа эдэлвэл хип хоп магнат ойрын хэдэн жилээ гэр бүлээсээ холгүй хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж, хамгаалалт багатай газар гэртээ багаа мэт л цагийг өнгөрөөнө гэсэн үг юм. Уг газрыг шорон гэхэд маш нээлттэй,  жижигхэн хот шиг, хоригдлууд маш тайван, зорчиж, бусад байруудаар явж байдаг гэж очсон хүмүүс дүгнэсэн байдаг.

Комбсын өмгөөлөгч Тени Герагос 10-р сарын 6-ны өдөр бичсэн захидалдаа Комбс хамгаалалт багатай шоронд ял эдлэхийн ашиг тусын талаар тоочиж, энэ бол шоронгийн томилсон 6-12 сарын хөтөлбөр бөгөөд түүнд  “маш, маш эрчимтэй эмчилгээний хөтөлбөр” болно гэж тайлбарлажээ.

Хэрэв Комбс тус газарт 12 сарын хөтөлбөрийг дуусгах юм бол энэ хугацаа түүний ялаас хасагдаж 2027 оны хоёрдугаар сард суллагдах боломжтой болох юм байна.

 Аравдугаар сарын 3-нд Комбсын шүүх хурлын үеэр түүний хүүхдүүд, түүний дотор охид Chance, Jessie, D’Lila нар нулимс дуслуулж, аавдаа өршөөл үзүүлэхийг шүүгчээс гуйж байв. Өмгөөлөгч захиадалдаа энэ бүхнийг дурдаад гэр бүлтаэйгээ хамт байх боломж нь Комбсын хувьд маш том давуу тал болно гэж онцолжээ.

FCI Форт Дикс бол АНУ-ын хамгийн том холбооны шорон бөгөөд нийт 4100 гаруй эрэгтэй хоригдолтой, үүний 3900 орчим нь  энгийн нөхцөлтэй, 200 орчим нь ойролцоох хамгийн бага хамгаалалттай хиймэл дагуулын хуаранд байдаг гэж цахим хуудаснаа мэдээлжээ.

Комбс уг  газарт ял эдлүүлэх эсэхийг “FCI Форт Дикс”-ийн Шоронгийн товчоо шийдэх  юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....