Нарны гүүрний доогуурх замыг өргөтгөж МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй зохицуулалт хийнэ

Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын, газар, БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс, ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид ажиллаж санал солилцлоо.

Нарны гүүрний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дууссан бөгөөд  маргааш буюу 10-р сарын 15-наас нээнэ. Үүнтэй холбоотойгоор “Нарны хороолол” талаас ирэх жолооч нар МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрний зүүн талаар буцаж эргэх эргэлт хийн хотын төв рүү шууд орох боломжтой.

Нарны гүүрний доод талын Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж зохицуулалт хийснээр МТС-ийн уулзварын хойноос цагт 2186 тээврийн хэрэгсэл зорчдогоос 942 тээврийн хэрэгсэл нь буюу 43 хувь нь буцаж эргэдэг. Үүнийг 10 хувиар бууруулна.

Цаашид “Дэма” эмнэлэгийн хажуугийн авто замыг Нарны хорооллын хойд замтай Нарны гүүрний доод хэсгээр холбож хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй авто замыг нээхээр үе шаттай ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс аж ахуй нэгжүүдтэй зөвшилцсөний үр дүнд дээрх авто замын өргөтгөлийн газрын асуудлыг шийдвэрлэсэн.

Харин “Нарны хороолол”, “Алтай хотхон” зэрэг тухайн бүс орчмын томоохон хорооллын оршин суугчид хорооллоор дамжин өнгөрөх авто машины тоо нэмэгдэнэ, түгжрэл нэмэгдэнэ хэмээн шүүмжилж байгаа хэдий ч холбогдох албаныхан оршин суугчдад ямар ч чирэгдэл учрахгүй бөгөөд хотын төв рүү буюу Нарны гүүр рүү ороход илүү дөхөм болно гэдгийг онцоллоо.

Тухайн хөдөлгөөний зохицуулалтыг бүрэн хийснээр дараах ач холбогдолтой:

💡 Механик инженерийн сургуулийн (МИС) уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

💡 Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасна.

💡 Явган зорчигчийн гарцаар гарах хүлээлтийн хугацаа багасаж тэнцвэртэй зорчилт бий болно.

💡 Уулзварын баруун зүүн талаас нэвтрэх тээврийн хэрэгслийн хүлээлт болон түгжрэлийн урт багасна.

💡Чингисийн өргөн чөлөө болон Энхтайваны өргөн чөлөөний түгжрэл ачаалал буурна.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...