“Чоно үүр шөнөөр ирдэг” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

Австрали, Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл, Австралийн найруулагчийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” кино БНХАУ-д зохион байгуулсан 12 дахь удаагийн “Торгоны зам” олон улсын кино наадмын “Шилдэг баримтат кино” шагналыг хүртжээ. Уг наадамд дэлхийн 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд 100 гаруй бүтээл өрсөлдсөн байна. Энэхүү бүтээл нь 2026 оны Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлээд байгаа юм.
Монгол хэл дээр, монгол хүний түүхийг, монгол тал нутагт зураг авалтыг хийж, Монголын уран бүтээлчид Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан хамтын бүтээл анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж байгаагаараа онцлог ажээ. Байгаль цаг уурын өөрчлөлт буюу хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүх болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Д.Даваасүрэнгийн гэр бүл түүнийг даган өрнөх олсон бас гээсэн үнэт зүйлсийн тухай бодит түүхийг өгүүлдэг. Уг бүтээлийг 2025 оны аравдугаар сарын 15-наас “Univision” болон “VOO” сувгаар үзэх боломжтой болох юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...