Дүүжин тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 5 тулгуурыг суурилуулаад байна. Тус тулгуур цамхгийг босгох ажлыг “Моннис инженеринг” ХХК-ийн инженерүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд Францын Пома группийн инженерүүд зөвлөж байна.

“Моннис инженеринг” ХХК-ийн өндрийн инженер М.Төмөр “Өмнөх дөрвөн тулгуур баганыг суурилуулах ажлыг Францын инженерүүд гардан гүйцэтгэж, бид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Харин өнөөдөр тав дахь тулгуур цамхгийг бид өөрсдөө суурилуулж, Франц инженерүүд зөвлөн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар сантехник, цахилгаан, барилга, механикийн чиглэлийн нийт найман инженер ажиллаж байна. Бидний хувьд, Оюутолгой уурхайн ил гадаргын төсөлд ажиллаж байсан, 10-аас дээш жилийн ажлын туршлагатай инженерүүд томилогдсон. Цаашид Пома группийн зүгээс тросс таталт, кабин угсралтад зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана” гэв.

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн 11 дүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлсэн. Мөн инженер мэргэжилтнүүдэд шат дараатай сургалт орсноор ийнхүү монголын инженерүүд бүтээн байгуулалтыг гардан хийж гүйцэтгэж байна.

Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна. Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...