Ухаалаг камераар жолооч нарыг хянаж утсаа ашиглавал торгож байна

Жолооч нар цагдаа хараагүй бол хамаагүй гэсэн сэтгэлгээгээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа бүсээ зүүхгүй байх, гар утсаа ашиглах, хурд хэтрүүлэх  гэх мэт зөрчлүүдийг гаргадаг. Тэгвэл нийслэлийн томоохон уулзвар, замын хэсгүүдэд замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх ухаалаг камер ажиллаж жолооч нарыг хянаж торгууль ногдуулж байна. Тодруулбал,

📍 Байршлууд:

-Энхтайваны өргөн чөлөө (Төв шуудан, УБ их дэлгүүр, Баянзүрхийн шинэ гүүр орчим, Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар)
-Нарны зам (120 мянгат, ТЭЦ–4)
-Чингисийн өргөн чөлөө (Дүнжингарав орчим)
-Баруун, Зүүн 4 зам
-Яармаг чиглэл, Нисэхийн замд ухаалаг камер жолооч нарыг хянаж байна.

Камер нь:
🚦улаан гэрэл зөрчих,
📱гар утас ашиглах,
⛔зөвшөөрөгдөөгүй эгнээ ашиглах,
🎯хурд хэтрүүлэх,
🔗суудлын бүс зүүхгүй байх зэрэг зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авч байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...