Уг уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-ны өдрийн хооронд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийж, шилдэг бүтээлийн шагналыг 10 дугаар сарын 10-ны өдөр гардуулна.
I. ЗОРИЛГО:
- Нийслэлийн оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх
- Иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх
- Инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх,
- Хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх
- Улаанбаатар хотыг оюунлаг иргэншил, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицол бүхий жишиг хот болгон төлөвшүүлэх
II. ЗОРИЛТ
- Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, архитектур, байгаль орчны өөрчлөлтийг эерэг өнцгөөс олон нийтэд таниулах
- Иргэний соёлын боловсрол, оюунлаг иргэншил, хамтаар орших ухамсрыг бүтээлч байдлаар илэрхийлэх
- Иргэдийн өдөр тутмын зөв үйлдэл, хариуцлагатай зан төлөв, эерэг сэтгэлгээ, ёс зүй, зан суртахуун, хувь хүний ухамсрыг харуулах
- Хотын үнэт зүйлс болох оюунлаг соёл, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицлыг бүтээлчээр харуулах
- Иргэдийн оролцоо, бүтээлч санаа, инновацыг дэмжиж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдлыг тодотгох
- Уралдааны бүтээлээр дамжуулан боловсрол, хүмүүжил, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх
- Дэвшилтэт технологи, дижитал урлагийн шинэлэг хэрэглээг хөгжүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэх
- Уралдааныг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлж, Улаанбаатар хотын нэр хүндийг дэлхий дахинд сурталчлах
III. ХАМРАХ ХҮРЭЭ
- Уралдаанд бүх насны, мэргэжлийн болон мэргэжил харгалзахгүй иргэд оролцох боломжтой.
IV. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Видео контент:
- Хугацаа: 15 секундээс 2 минут хүртэл
- Улаанбаатар хотын орчин үеийн дүр төрх, иргэдийн амьдралын хэв маяг, соёлын боловсрол, байгаль орчин, хотын соёл, хамтаар амьдрах нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх агуулгыг харуулсан байх
- Бүтээлийн агуулга, чанар, бүтээлч хандлага, шинэ шийдэл, уран сэтгэмжийг харж үнэлнэ.
- Дуу, дүрсний зохицол, эвлүүлэг, өнгө, өгүүлэмжийн чанар өндөр түвшинд байх
Техникийн шаардлага:
- Камер, гар утас, дрон, олон үйлдлийн камер зэрэг бүх төрлийн төхөөрөмж ашиглаж болно
- Видео: HD (1280×720) болон түүнээс дээш чанартай
- Бүтээл нь шинэлэг, эх загвар байх ёстой (хуулбар болон AI-гаар бүрэн бүтээсэн байж болохгүй)
V. ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
- Бүтээлүүдийг “UB Drone Battle” албан ёсны Facebook болон Instagram хуудсанд нийтэлнэ
- Хуурамч, зохиомол хандалт илэрвэл оноо хасалт хийнэ
- Урьдчилсан шат – Олон нийтийн оролцоо Like, Share, Comment зэргийн тоо: 20 оноо
- Эцсийн шат – Шүүгчдийн үнэлгээ (80%)
- Агуулгын зохиомж: 20 оноо
- Бүтээлч санаачлага, шинэ шийдэл: 25 оноо
- Техникийн дуу, дүрсний гүйцэтгэл: 20 оноо
- Нийгмийн эерэг уриалга: 15 оноо
- Нийт үнэлгээ: 100 оноо
VI. УРАЛДААНЫ ХУГАЦАА
- Уралдааны бүтээл хүлээн авах, бүтээлийг олон нийтэд түгээх: 2025 оны 09 дүгээр сарын 10–30-ны өдөр
- Уралдааны шалгаруулалт хийх: 2025 оны 10 дугаар сарын 01-05-ны өдөр
- Шилдэг бүтээлийн шагнал гардуулах: 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
VII. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
- 1 дүгээр байр: DJI Mavic Pro 4 (мэргэжлийн дрон)
- 2 дугаар байр: 10,000,000 төгрөг (мөнгөн шагнал)
- 3 дугаар байр: 5,000,000 төгрөг (мөнгөн шагнал)
VIII. ХОЛБОО БАРИХ
- И-мэйл:[email protected]
- Facebook / Instagram: @ubdronebattle
- Холбоо барих: Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Шашу (9587 9597)

