Португалид жуулчдын хамгийн их үйлчлүүлдэг галт тэрэг осолдож 15 хүн амиа алджээ

Португали улсын Лиссабон хотын аялал жуулчлалын томоохон төв болох 140 жилийн түүхтэй Глория фуникулер нэртэй төмөр замын  вагон замаасаа гарч осолдож, 15 хүн амиа алдсан харамсалтай хэрэг лхагва гарагийн орой болжээ. Ослын улмаас 18 хүн эмнэлэгт хүргэгдсэний тавынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. 18:05 цагийн орчимд болсон ослоор амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын иргэд байсан ч ямар улсын иргэн болохыг одоогоор тогтоох боломжгүй гэж албаныхан мэдэгдэв.

Өнөөдөр тус улсын засгийн газрын хуралдаан болж  үндэсний гашуудлын өдрийг зарласан байна. Ослыг нүдээр харсан гэрч  “Вагон хар хурдаараа” давхиж байшинг мөргөж, цаасан хайрцаг шиг нурсан. Ямар ч тормозгүй байсан” гэж ярьжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Глория фуникуляр бол Лиссабоны хамгийн алдартай, жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг юм. 1885 онд нээгдэж, гучин жилийн дараа цахилгаан болгосон уг галт тэрэг нь Лиссабоны гол гудамжаар дамжин хотын өнгө үзэмжийг жуулчдад үзүүлдэг юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...