Хэт турсан жүжигчин Пак Мин шүтэн бишрэгчдийнхээ санааг зовоов

“Marry my husband” олон ангит киноны дүрээрээ алдартай жүжигчин Пак Мин Ёны хэт туранхай дүр төрх шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож байна. Жүжигчин Даваа гарагт Сөүл хотод “The Confidence Man KR” киноны хэвлэлийн бага хуралд оролцжээ. Биений өнгөтэй даашинз өмссөн Пак  гайхалтай царай, гэрэлтсэн төрхөөрөө олны анхаарлыг татсан ч хэт турсан нь  цахим ертөнцөд олны  анхаарал татсан сэдэв болов. Нийгмийн сүлжээнд түүний эгэм, хавирганы зураас, нарийхан гар, хуруунд санаа зовж байгаагаа илэрхийлж, “Тэр их эмзэг харагдаж байна”, “Хувцаслалт нь гайхалтай харагдаж байна, гэхдээ тэр хэтэрхий туранхай”, “Илүү их идээрэй”, “Тэр үзэсгэлэнтэй боловч хэтэрхий туранхай харагдаж байна” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

Пак Мин Ён өмнө нь өнгөрсөн жил “Marry my husband” кинонд тоглохдоо хорт хавдартай өвчтөний дүрийг бүтээхийн тулд 37 кг жин хасаж  байсан. Түүний энэ эрс өөрчлөлт нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэж олон хүн санаа зовж байна.  Харин жүжигчин бүсгүй өнөөдөр жингээ хассан нь түүний удахгүй болох “Сирен” киноны дүртэй холбоотой гэдгийг тодотгов. “Би “Сирен” киноны Хан Сеол Ахын дүрд зориулж эрүүл хоолны дэглэм барьж байсан ч завгүй хуваарийн улмаас төлөвлөснөөс арай илүү жин хассан” гэж тэр мэдэгдэв. “Би өдөрт гурван удаа хоол иддэг тул санаа зовох хэрэггүй гэж тэрээр бичжээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...