Энхийг сахиулагчид Суданыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний эхний ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.
Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар тэдэнд хандан хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн болоод байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн тус ажиллагаанд цэргийн багаа илгээж байгаа бөгөөд энэхүү 13 жилийн хугацаанд нийт 14 ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй гүйцэтгэж, НҮБ болон олон улсад өөрийн улсын нэр хүндийг өндрөөр үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Та бүхэн ажиллагааны өмнөх бэлтгэл болон “Хааны эрэлд-2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулиар олж авсан мэдлэг, дадлага, ур чадвараа улам чамбайруулж ажиллагааны газар оронд өмнөх 14 дэх ээлжийн гаргасан амжилт, алдар хүндийг улам бататгаж, эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнө тавьсан үүрэг, зорилго мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм.
Мөн тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг, хувь нэмэр асар их байдгийг цаг ямагт санаж, эх орон, Зэвсэгт хүчнээсээ өгөгдсөн үүрэг, даалгаврыг монгол цэргийн ёсоор биелүүлээд ирэхийг захив.

  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...